өдөр
шөнө
×

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд

Манай улс зарлигаар дархалсан  10 хайрхантай.  Тэр дотроос   Богдхан уул  улсын нийслэлтэй хаяа залган  оршдог. 1778 оноос  зарлигаар тахиж ирсэн эртний уламжлалтай. 1911 онд  Богд хааны зарлигаар жилд хоёр удаа буюу зун, намар тахиж байхаар хуульчлан  тогтоожээ. Энэ уламжлал социализмын үед тасарч, 1995 онд  Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг  гаргаснаар төрийн тахилгыг сэргээн, мөн онд  УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул болгож, 1996 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулсан байдаг. Аль ч талаас  бодсон  төрийн хатуу хамгаалалт,  олон нийтийн анхаарлын төвд байдаг   гэж ойлгогдохоор.  Гэсэн атал  хамгийн их талхлагдаж,  хууль бус зөвшөөрлүүдэд   дарлагдсан нь харамсалтай. Өдгөө   Богд хан хайрхан маань  “Байшин уул”  гэмээр дүр төрхийг олж,  сайд дарга нарын дархалсан газар болсон эмгэнэлтэй. Жилээс жилд ийнхүү үзүүлэлтийг нь бууруулсных уу, төрийн тахилгыг нь  хийхдээ  ч  чимээ шуугиангүй тэгсхийгээд үйлдчихдэг болсон. “Богд хан уулыг тахилаа” гэсэн товч  мэдээ төдийхөн гаргаад өнгөрдөг. Хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгчийн зарлигаар хэдэн  улстөрч очиж  Богд хан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг үйлдсэн сураг дуулдсан. 

Богд хан уулыг Байшин хороолол болгосон эмгэнэл 1990-ээд оноос  хойш  алба хашсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар, Хотын менежерүүд, тамга барьсан  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, газрын асуудал эрхэлсэн газар, хэлтсийн дарга нартай салшгүй холбоотой. Тухайн үед дархан цаазат газарт тодорхой газрыг  ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох “Түр журам” гэгчийг гаргаж байв.  “Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэсэн баримт бичиг бүрдүүлж нэг хүн хэчнээнийг авсан  байсан гэж  ч яригддаг.  Ийнхүү хууль, журам гэгчийн  цоорхойгоор   Богд хан уул, Зайсангийн амны газрыг сорчлон өөрсдийн болгох “марафон”-ыг төр, засгийн өндөр албан тушаалтан, тэдний  тойрон хүрээлэгчид   амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Богд хан уул “Байшин уул” болж, Зайсангийн ам  орон сууцаар дүүрч, цаашлаад Нүхтийг нүхэлсэн байшин хороолол үүссэн.  Зарим нь сургууль, дэлгүүр, гоо сайхны газар барьж бизнесийн чиглэлээр ашиглах болсон. Гэтэл Богд хан ууланд газар ашиглуулах, эзэмшүүлэх “Түр журам”-д зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зөвшөөрлийг цуцлах, хураах, барилга байшин барьсан бол буулгах болно гэж цагаан дээр хараар бичээстэй бий. ТХГНТ хуулийн 11  дүгээр зүйлийн 11.7 дэх хэсэгт зааснаар Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээ, аялагч хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг.

Түүнийгээ огт хэрэгжүүлээгүй. Хэн нэгэн  асуудал сөхсөн ч тэр нь ихэнхдээ сайд дарга нарынх байж таардаг тул тэгсхийгээд замхардаг. 

Ийнхүү Улаанбаатарын урд зүгт  дахин нэг “нийслэл” чимээгүй бөгөөд эрчимтэй  баригдсан  нь  2010-2014 оны үе байв.  “Сөүл” группын хатагтай хэмээх нэрээр танигдаж гарч ирсэн Г.Өнөрболорын  “Мантууш” компани оройлон   “Грийн Вилла”, “Роял кастли” хотхоныг  барьж, сүүл рүүгээ  “Сөүл Вин”, “Роял Нью кэстл” “Уушги цохио”, “ “Карказ”, “Жигүүр Гранд”, “Бөх бат”, “Сөүл групп”, “Бодь” групп, “М-Си-Эс”, “Чоно”, “Фортуна” групп, Солонгосын хөрөнгө оруулалттай “G.SS.M” компани, “Мапекс”, “Эфмакс”, “Сипико”, “Мфикс” компаниуд орон сууцны  хорооллын бүтээн байгуулалт хийж  барилгын ажил ид бужигнаж байв.   Гэхдээ үүнээс  ч өмнө  Байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар “Дабу”, “Сарнайх”, “Анома” зэрэг компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр /ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/ зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барилгууд дотор толгой цохидог  гэх юм билээ. Энэхүү үйл явдлын мөрөөр  манай сонин  тухайн үед “Мантуушийн маапаан”  цуврал сурвалжлага хийх явцад  Богд уулыг   хаяалсан  моддыг ил цагаан хугачин байшингийн тулгуур хийж, дархан цаазат уулын тал талаас нүхлэн хайрга, зөөж, түүгээрээ газрыг нь тэгшлэн орон сууц, хувийн хаус, таун хороолол барьж байгааг ил болгож байв.  Өдгөө  Богд уулын  наад хормой өм, цөм ухагдаж,  Зайсан толгой алга болж тэр хавь янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрчээ. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын үед Богд хан уул, Зайсан орчмын газрын 100 гаруй  зөвшөөрлийг цэгцлэх асуудал ярьж байв. Д.Цэрэнбат сайдын үед  усны  нөөцийг  бохирдож  хомстохоос сэргийлэх,  голын бургас  модыг  сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй болон анх газар ашиглах эрх олгосон тушаал нь дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон зэрэг 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  газар ашиглах эрхийг  БОАЖ-ын сайдын тушаалаар 2018, 2019 онд цуцалж байв.  Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага   БОАЖЯ-ыг шүүхэд өгч, шүүхээс  тэдний  талд шийдвэр  гаргаснаар  асуудал  гацсан тохиолдол цөөнгүй.  Нэг эзэнтэй   Монголын  үндэсний  их  сургууль  нэртэй  НҮТББ, Политехникийн коллеж  нэртэй  НҮТББ  гэгч хуулийн этгээдүүд  нэр дээрээ  40  гаруй  га  газрыг  Богдхан  ууланд хашчихаад  газрын төлбөр төлөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй хэл ам таталж байв. 

Энэ бүхний эцэст Зайсангийн амыг, цаад утгаараа бол Богд хан уулын хэдэн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах уу, суурьшлын бүсийг яаж шийдэх вэ гэдэг асуудал ил, далд яригдсаар удаж байна. Өнгөрсөн сонгуулийн дараа энэ  салбарын сайдын албыг  хүлээж авсан Д.Сарангэрэл хэлэхдээ  “...Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах, хилийн заагт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнөөдөр Богд уулын буга бусад амьтан буугаад ирж байгаа тухай иргэд тэр дундаа тэнд амьдарч буй оршин суугчид өөрсдөө ярихаас гадна зураг авч, бичлэг хийж, сошиал орчинд тавьдаг. Бэлчээрлэх, амьдрах, хооллох ундлах газар нь хумигдсан учраас амьтан уруудсан нь тэр.Түүгээр ч зогсохгүй амьтдын цус ойртсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Бас л сэтгэл өвдмөөр асуудал шүү. Ер нь газар дэлхий дээр биднээс гадна араатан жигүүртэн, амьд амьтан амьдардаг. Бид түүнийг нь булаагаад байна гэдгээ тооцож, асуудалд хандахгүй бол хүн талаасаа бодсон ч нүгэл үйлдэж буй хэрэг. БОАЖЯ Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах санал гаргахгүй” гэжээ. Богд хан уултай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ  гэвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг  дархан цаазат  Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлсэн мэдээлэл байгаа юм. Төрийн тахилгат, дархан цаазат  Богд хан уулаа хэвээр  нь дархлах уу, баячуудын дархалсан газар, байшин хорооллын статусыг батлах уу гэдэг  асуудлыг нэг мөр болгож шийдвэл сайн сан. 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (22)

  • Дархан цаазат ууланд барилгын объект барих, эзэмших зөвшөөрөл олгох улс манайхаас өөр байдаггүй байхаа. (94.228.91.236)
    Иргэн
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Иргэн (66.181.161.73)
    Сэлэнгийнхнийг харъялдаа.Дандаа хэрэгтэн мөнгөтөнгүүдээ төрд явуулдаг.Эндээс харахад залилж мөнгөжсөн хүмүүс мөнгөөр сонголт авдаг нь батлагдаад байна.Мөнгөгүй ч гэсэн төрд иргэдээ төлөөлөх шудрага хүмүүсээ шалгаруулж төрд нийлүүлэх шаардлагатай байгаа нь Сэлэнгийн жишээ батлана.Бас мөнгөгүй хүн дээшээ явж чадаруу гэхээр монгол төрийн сонголт дампуу гэдэг нь харагдана.
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.73)
    Хэрэгтнүүдийг бид шагнаад байгаа юм чинь .Хэн хариуцлага тооцох билээ.Хэрэгтнүүд өөрөө өөртөө хариуцлага тооцохуу?Ийм гэнэн байдлыг чинь ашиглаж чадаж байна шүү дээ.М.Энхболдыг олон удаа Их хурал бүр ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад алдаагий нь улайтал хэлж байсан сонгогч бий билүү?Хууль зүйн сайд нь гэмт этгээдиыг үнсээд долоогоод байсныг бид мэднэ.Ингэж хуйвалддаг хулгайч нар шүү.
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.161.73)
    Дархлагдсан газрыг түр журмаар зохицуулдаг гэнээ.Сарангэрэл гэж нэг мэдэмхий хүүхэн энэ газруудыг хамгаалалтаас гаргах нь Их хурлын асуудал гэж бас л хамгаалах аястай.Та нарыг хойч үе харааж ясыг чинь өндөлзүүлвэл яана.
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Иргэг (66.181.161.73)
    Түүнээс гадна дээд түвшинд мөнгөтэй үл бүтэх этгээдүүдээр дүүрсэний нэгг жишээ энэ хүүхэн.Бидэнд тус болоогүй лай тарьсан хулгайч нар цугласан газар бол Их Хурал гэдгийг эндээс бүрэн ойлгож ав. Иргэдээ!!!
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Дэлэг (66.181.161.73)
    Энэ асуудалд хүний нэр гаргахгүй бөөрөнхийлж болохгүй.Зайсангийн аманд амьдарч байсн иргэдийг дархан цаазат газраас МАН хөөж зайлуулсан,тэнд Бурхан багшийн нэр барьж сүйтгэж эхэлсэн бэ?МАН.Тахайлвал Барсболд ,М.Энхболд нар нийлж анх зөвшөөрөл өгч муу муухайн эхийг тавьж гараагаа эхлүүлж одоо юу болчихоод байгааг бид мэдэж байгаа.Дандаа аялал жуулчлал гэсэн нэрээр аваад асар үнэтэй орон сууц барьж урдны хэлээр бол дамалсан.Цаашилвал Яармагын замаас өмнөх хэсэгт тусгай хамгаалалттай гээд хүн хүргэдэггүй байсан.Яаж сүйтгэв?Бид чинь хэррэгтнүүдээ дээрээ залдаг сайхан сэтгэлтэй хүмүүс гэхээс өөр ямар хараалтай нь биш.
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шазар шороо (66.181.161.22)
    энэ эрлийз хурлийз юмыг сэлэнгийнхэн сонгосон сэлэнгэд нутаг заагдсан юмнууд амьдарч байсан тэдний л үр сад биз үүнийг зайлуул ѳѳр монгол хүн сэлэнгэд байгаа даанч мѳнгѳгүй болхоор санал авч чадахгүй биз дэ сэлэнгийнхэн гэж мѳнгѳѳр эрх чѳлѳѳ тусгаар тогтонлоо ѳгчих ѳчүүхэн ардууд юм да яана да..
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.188.99)
    Дархан цаазтай газар барилга барилаа Баялаг бүтээж байна гээд талцаад маргаад байх юм Энэ янз бүрээр. скандал үүсгээд байгаа нөхдүүдийг зүгээр л орхичих ийм нөхдүүдийн төлөө битгий талцаж марга Бид бүхнийг хооронд нь талцуулж маргуулах л гэж энэ бүхнийг бидэнд өгөөш болгож байгаа юм Ард түмэнгүй төр засаг байж болохгүйтэй адилаар жирийн дундаж амьдралтай иргэд байхгүй бол тэр 30 гэр бүл байхгүй оршин тогтнож чадахгүй шүү дээ Төр засаг УЛС гэдэг нь АРД ТҮМЭН юм байгаа юм биз дээ Эцэст нь энэ улсын эзэн нь АРД ТҮМЭН өөрснөө гэдгийг ойлгох хэрэгтэй
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.153)
    Hujaa min zaildaa chmaar dutahgvi
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Дэлгэр (64.119.27.14)
    Энэ гэж улаан шуналтай луйварчин авгай солонгосуудтай нийлэж монголчуудыг хоосолдог уих гишүүний ажиллаач хийхгүй юмаа
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
    • Баагий(202.126.88.225)
      Сэлэнгэд өөр амьтан алга уу.Солонгосчуудын гар хөл Монголын төлөө ажиллах уу.Үгүй шүү горьдох хэрэггүй.Бушуу зайлуул.
      2021 оны 01 сарын 06
  • иргэд олон түмэн (103.212.117.178)
    Сэлэнгийхэн арай гэж олж сонгосон авгай арай биш биздээ
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Иргэг (139.5.217.147)
    Энэ хүмүүс ч яахав зөвшөөрөл өгөхгүй бол барихгүй харин хэн ингэж өөрийн юм шиг газар өгсөн бна энэ нь хүн өөрийн эрх мэдлээ ашиглан наймаалцсанд л учир байгааг хяналтынхан мэдэх байлгүйдээ. БОАЖЯ-ны сайд агсан Б түүнтэй хамтран ажилласан улсууд одоо ихээхэн баян тансаг болсон том том байшин барьсан шигээ сууж л байна.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.242.243.112)
    Одоо дийлдэхүү наадуул чинь тэр орон сууцнуудыг нураахуу
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Би (66.181.190.251)
    Энэ монгол хүн биш ээ төрх эдр нь
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.190.149)
    Хоосон газар бүтээн байгуулалт хийгээ л биз, манайхан яагаад ийм юм бэ? Баялаг бүтээгчидээ дотроосоо хэмлээд бвал энэ улс оронд чинь хэн юм хийж, хэн хөрөнгө оруулах юм. Гадны хөрөнгө оруулагчид Монголчуудаас айгаад одоо бүр орж ирэхээ больсон биздээ. Ойлгомжтой дандаа хулхиддаг, дээр дооргүй бүгд хулхи. Яана да хэзээ хөгжих улс юм.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • zz (66.181.161.66)
    sain harda gsa hytad iin bgzde
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (211.36.142.11)
    Тэр байшин барилгийг нь нураах хэрэгтэй даварсан новшнууд вэ..
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • MM (202.55.188.38)
    Шар мэдээ гэж үргэлж л нэгнийгээ гүжирдэж сэрдэх хандлагатай барим тавим үнэн эсэх нь мэдэгдэхгүй аль болох л буруу талруу нь мушгих гэсэн мэдээлэл тавьж байх юм аа, одоо байтлаа бүтээн байгуулалт хийсэн нь хууль бус болох цаг дөхсөн юм уу даа? Хууль журмаараа яваад л өдий хүрсэн байж таараа шүү дээ
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Иргэн (43.228.130.169)
    Өнөрболор бол солонгосын талд үйлчлэх бүрэн боломжтой.Төрийн албан хаагчид Өнөрболороос их ч хахууль авсан даа.энэ ч өгөөд сурсан шалгах хэрэгтэй
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Ганбаатар (202.55.188.92)
    Лицёнз олгосон хүмүүст яагаад арга хэмжээ авч хариуцлага тооцдоггүй м бэ??
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.179.200)
    МАН дотроосоо оролдож уяаны нохойгоо хөдөлгөж эхэлж
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
Top