өдөр
шөнө
×

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН “СУМЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ТӨСӨЛ”-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд тусгагдсан “Сумын хөгжлийн стратегийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 174 дүгээр тушаалаар байгуулав.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсгийн эхний хурал 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж цаашид хийх ажлын төлөвлөгөө болон холбогдох шийдвэрүүдийг гаргав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top