өдөр
шөнө
×

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцууллаа. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд   тусгасны дагуу газрын менежментийг  хэрэгжүүлэх чиглэлээр 63 ажил, хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр 567 ажил, хот байгуулалтын чиглэлээр 69 ажил, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээний талаар 106 ажлыг хийж гүйцэтгэжээ. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 5 бүлгийн 21 дэд бүлэгт 717 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Төлөвлөгөөг боловсруулахдаа УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гурван яам,  иргэдээс ирсэн 1500 гаруй саналыг тусгажээ. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хаягийн нэгдсэн систем Е-газар апп нэвтрүүлж, иргэд газартай холбоотой мэдээллийг цахимаар авах боломж бүрдүүлжээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцлээ.  


ИТХ-ын ээлжит II хуралдаанд 35 төлөөлөгч  цахимаар 10 төлөөлөгч танхимаас  оролцож 100 хувийн ирцтэйгээр  Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2021 онд  хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцлээ.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top