өдөр
шөнө
×

Ээлжит бус I хуралдааныг 12-нд товлолоо

Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит бус I хуралдааныг энэ сарын 12-ны 10.00 цагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар Хурлын хороо, дэд хороог байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

Сануулахад, нийслэлийн ИТХ үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болдог юм. Дэгийн дагуу нэг төлөөлөгч хоёр хүртэлх хороонд ажиллах боломжтой.

Өнгөрсөн дөрвөн жилд Хурал таван хороо, есөн дэд хороотойгоор үйл ажиллагаагаа явуулсан юм. Тэгвэл ирэх дөрвөн жилд Хүний хөгжлийн хороо, Эдийн засаг төсвийн хороо, Засаглал эрх зүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчны хороо, Хот байгуулалтын хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 16 дэд хороо байгуулахаар Ажлын хэсэг санал гаргаад буй.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top