өдөр
шөнө
×

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад  төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа

Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов.  

Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.47 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,  

  1. Ж.Батбаясгалан
  2. Р.Дагва
  3. Ж.Алдаржавхлан
  4. Б.Пүрэвдагва
  5. С.Даваасүрэн
  6. М.Халиунбат
  7. Б.Мөнхбат
  8. Н.Баярчимэг
  9. Д.Энхтуяа
  10. Д.Бадарсан
  11. Д.Гантулга нарыг сонголоо.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top