Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаар НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилуулах тухай саналыг хэлэлцэж дэмжсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Ж.Батбаясгаланг томилох саналыг дэмжвэл маргааш хуралдах НИТХ-ын анхдугаар хуралдаанаар батламжлах юм.
ЖАНЦАНГИЙН БАТБАЯСГАЛАНГИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТ:
- 2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
- 2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
- 2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
- 2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
- 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
- 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
- 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
- 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
Сэтгэгдэл (1)