Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар НИТХ-ын дарга Р.Дагва цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ. Тэрээр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Миний бие Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр тойрогт НИТХ-д өрсөлдөж иргэдийнхээ итгэлийг хүлээлээ. Хуулиа дээдлэн, иргэдээ хүндэтгэн өрсөлдлөө. Хороо, дүүрэг улмаар хотын ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө хийсэн бүхэн, хийх ажилд маань итгэл өвөрлөн сонголтоо хийсэнд баярлалаа.
Сонгинохайрханчууд бүрэн итгэж, бүтэн сонголтыг хийлээ. Энэ их итгэлийг тань зүтгэлээр хариулах болно.
Бид нийслэлийнхээ хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо цөөнхийн байр суурийг хүндэтгэн хамтран ажиллах болно. Өөрөөр хэлбэл, улстөржилтөөс ангид АМЬДРАЛЫН МЕНЕЖЕРЭЭ сонгосон сонголтыг тань хүндэтгэн хамтдаа иргэн таны төлөө, амьдрах орчин, үр хүүхдийн тань сайн сайхны төлөө хамтдаа ажиллах учиртай. Иргэд, сонгогч та бүхэндээ #БАЯРЛАЛАА.
Рэнцэндагвын ДАГВА" гэжээ.