өдөр
шөнө
×

УРАН БҮТЭЭЛЧ У.НАРБАЯСГАЛАНГИЙН "RESTART II" БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН “УЛААН ГЭР” ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  зорилгынхоо хүрээнд уран бүтээлч У.Нарбаясгалангийн “RESTART II” бие даасан үзэсгэлэнг 2024.03.28нд 17:00 цагаас олон нийтэд толилуулах гэж байна.

У.Нарбаясгалан нь 2004 онд Дүрслэх Урлагийн Сургуулийг төгссөн, ” Хөх Нар” Монголын Контемпорари Урлагийн Төвийн гишүүн бөгөөд энэ нь түүний дөрөв дэх  бие даасан үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнг куратор Далх-Очир дэглэсэн бөгөөд саунд артист Золбоо хамтран ажилласан юм. Тус үзэсгэлэнгийн тухай кураторийн бичсэн бичвэрийн хэсгээс Та бүхэндээ толилуулж байна.

Артист У.Нарбаясгалангийн бүтээлийн сэдэл санаанууд нь эхнээсээ махтай холбогдсоор ирсэн. Анхны бүтээлүүд нь уран зургаар илэрхийлэгдэн гарч байсан бол хэдэн жилийн дараа энгийн ахуйн хэрэглээний махны мод, махны машин зэрэг ахуйн эд зүйлсийг холимог техникийн аргачлалаар гэрэл дижитал өрөг орон зайн урлагийн төсөл болгон хэрэгжүүлж улмаар шуумал орон зайн баримал болоод паблик, үйлдлийн медиа арт концептуаль болон үргэлжилсээр байна. Яагаад мах гэж ......энэ гариг дээрх 7 тэрбум гаруй хүмүүн нь үндэс угсаа, хэл соёл, шашин өөр өөр боловч тэд – бид бүгд адил махчид, махаар хооллогсод .... Бид махыг зажлан жижиглэн залгиж ходоод гэдсэндээ боловсруулан шахан гадагшлуулдаг. Ахуйн хэрэглээний махны машин маань яг ийм үйлдлээр ажилладаг. Баясаагийн бүтээл сэдэв нь хүн төрөлхтөнд ойлгомжтой нийтлэг мэт боловч урлаг сэтгэлгээний хувьд ил болон далд хосолмол санааг агуулж буй хүчтэй hybrid мессежүүдийг бидэнд илгээж байдаг... RESTART энэхүү үзүүлбэрээс бидний ертөнц нийгэм махны машин гол мэт эргэлдэн үйл үйлдлүүд нь эргүүлэгт шахуулан хөврөн урссаар буй харгис, энэрэнгүй холилдон эргэлдэх, дахих эхлэлүүд үргэлжилсээр буй орчлонг бид харж болно.

“RESTART II үзэсгэлэн нээлт 3 сарын 28-нд 17:00 цагт Улаан гэр галерейд олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй болно. Нээлтийн өдөр ДЖ Золбоо RE+START бүтээлээ толилуулна. Үзэсгэлэн 4 сарын 10-ныг дуустал 10:00-18:00цагт МУЗ-ийн "Улаан гэр" галерейд нээлттэй толилуулагдах тул Та бүхнийг урьж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top