өдөр
шөнө
×

Голомт банк “Гүрэн академи”-тай хамтарсан 400,000 сурагчдын англи хэлний түвшнийг сайжруулах төсөл амжилттай үргэлжилж байна

Энэхүү GLOBAL NOMAD гэх төслийг Монгол орон даяар ЕБС-ийн 6-12 дугаар ангийн 400 мянган сурагчдын англи хэлний ярианы чадварыг хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар сайжруулахаар хэрэгжүүлж эхлээд байна.

Хоёр байгууллагын урт хугацааны хамгийн ажиллагааны хүрээнд 2022 оны 11-р сард уг төсөлд Боловсролыг дэмжигч Голомт банк хамтран ажиллагчаар оролцоод зогсохгүй банкны нийт ажилтнуудаа “Гүрэн академи”-аас бэлтгэдэг олон улсын чанарын шаардлага хангасан сургалтуудад хамруулан чадавхжуулахаар  хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн.

Төслийн эхний шат амжилттай дуусаж нийт 2,861 Англи хэлний багшийг бүртгэн, сургаж дуусаад буй. Одоо төслийн хоёрдугаар шат буюу “Astrid” аппликэйшн дээр сурагчдаа бүртгэх, баталгаажуулах үйл явц үргэлжилж байна.

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд тэр дундаа боловсролыг дэмжих чиглэлд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн хамтран ажилладаг билээ. Энэ удаагийн Global Nomad төсөл нь  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” зорилтыг хангаж байгаа гэдгээрээ онцлог юм.  Мөн банкны зүгээс тус хамтын ажиллагааг хүний нөөцөө бүрэн бүрэлдэхүүнээр нь чадавхжуулах томоохон боломж хэмээн харж дотоод платформ дээрээ байршуулан “World Class Manager” сургалтын хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн сургалтуудаа үзэж эхэлсэн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top