өдөр
шөнө
×

“Дижитал Дархан-2023” арга хэмжээг угтсан буцаан олголттой урамшуулал эхэллээ

Голомт банкнаас “Дижитал Дархан-2023” арга хэмжээг угтан 2023.03.31-нийг дуустал зөвхөн Дархан хотод үйлчлэх буцаан олголттой урамшууллыг зарлалаа. Энэ хугацаанд та Дархан хотод байрлах дараах байгууллагуудаас худалдаа, үйлчилгээ авахдаа SocialPay аппликэйшн болон Голомт банкны бүх төрлийн кредит карт, Si дебит карт ашиглан төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголт үйлчлэх байгууллагууд:

  • Monnider LLC / Оргил супермаркет
  • Monos LLC / Монос эмийн сан
  • New tur safaris / Өргөө кинотеатр
  • Central express CVS / CU
  • Tokhi complex LLC
  • Khurniad Trade LLC / Friendly supermarket
  • Queen center
  • Gazar buudai LLC
  • Gerlug LLC/ Modern nomads
  • Nomin business club / Номин супермаркет
  • Jur ur LLC
  • Darkhan nekhii JSC
  • Grand YAK

Буцаан олголт 2023.03.31-ний дотор таны дансанд орох бөгөөд 1 харилцагчид олгох буцаан олголтын нийт дээд хэмжээ 100,000₮ байна.

Үүнээс гадна “Дижитал Дархан-2023” арга хэмжээний үеэр Голомт банкны асарт хүрэлцэн ирж, үйлчилгээ авсан харилцагч бүрт бид гарын бэлэг олгох болно.

  • Голомт банкны харилцагч асарт ирж үйлчлүүлсэн тохиолдолд – Гарын бэлэг
  • Шинэ харилцагчаар бүртгүүлж, SocialPay аппликэйшний эрх нээлгэсэн тохиолдолд – Дижитал купон, гарын бэлэг

Дархан хотын иргэд, харилцагчид та бүхнийг “Дижитал Дархан-2023” арга хэмжээнд нэгдэхийг урьж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top