өдөр
шөнө
×

Голомт банк “Ай Си Ти Групп” ХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Голомт банк “Ай Си Ти Групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд “Ай Си Ти Групп” ХК-ийн хэрэгжүүлж буй “Дижитал Аймаг”, “Дижитал Байгууллага” болон бусад томоохон төсөл, хөтөлбөр, шийдлүүдэд банкны бүх төрлийн төлбөр тооцоо, нээлттэй банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, уг төсөл, хөтөлбөрт багтаж байгаа “Ай Си Ти Групп” ХК-ийн программ, систем, шийдлийг Голомт банк өөрийн харилцагч байгууллагад санал болгох, түгээхэд хамтран ажиллана.

“Дижитал шийдлээр Нийгмийг өнгөлнө” уриатайгаар дижитал экосистемийг Монгол Улсдаа цогцлоож буй Ай Си Ти Групп ХК нь 2011 оноос мэдээлэл технологийн салбарт нэвтрүүлж байгаа шинэ, шилдэг шийдлүүдийг дотоодын инженер мэргэжилтнүүдийн ур ухаан шингээн стратегийн үндсэн таван салбар болох Санхүү, Эрүүл мэнд, Боловсрол, Уул уурхай, Хөдөө аж ахуйн салбаруудад нэвтрүүлэн ажиллаж буй үндэсний 65 компанийн нэгдэл юм.

Голомт банк “Нээлттэй банк” стратегийн хүрээнд харилцагч байгууллагуудынхаа дижитал шилжилтийг дэмжих, шаардлагатай технологийн шийдлийг гарган, дижитал шилжилтийг хамтдаа хийж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах стратеги зорилтын цар хүрээгээ улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top