өдөр
шөнө
×

Монголын татварын алба 2023 оны хагас жилийн ажлаа дүгнэлээ

Улс, нийслэл, аймаг, дүүрэг, сумын нийт 5 төсвийн орлогоо биелүүлэн ажиллаа.

✅Хариуцлагатай татвар төлөгчдийг нэмэгдүүлж төр талаасаа хууль хэрэгжүүлэх зардлыг бууруулах, нээлттэй ил тод ажиллах, татвар төлөгчид учруулах хүндрэл, чирэгдлийг бууруулах зорилгоор “Татварын скоринг” тооцож татвар төлөгчдөд мэдээлдэг боллоо.

✅”Татварын эрсдэлийн үнэлгээ”-г ил тод нээлттэй болгосноор төрийн үйл ажиллагаа нээлттэй, ойлгомжтой болсон ба татвар төлөгч өөрөө татварын эрсдэлээ урьдчилан мэдэж, урьдчилан сэргийлэн ажиллах боломжийг бүрдүүллээ.

✅Татвар төлөгчидөд татварын хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сурталчилгаа, арга зүйгээр хангах сургалт, уулзалтыг тогтмолжуулж хамтын ажиллагааг сайжруулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top