өдөр
шөнө
×

НӨАТ-ын буцаан олголтоороо 54,363 иргэн хөрөнгийн татвараа төлжээ

2023 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 54,363 иргэн хөрөнгийн татвараа төлжээ. Тодруулбал, эдгээр иргэн хөрөнгийн татварт 755 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Харин буцаан олголтын мөнгөө авах иргэдийн хувьд энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд данс руу нь шилжүүлэхээр төлөвлөж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны 1,2,3 дугаар сард хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох юм.

Манай улс НӨАТ-ын буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top