өдөр
шөнө
×

Банкан дахь хувийн мэдээллээ шинэчлэх нь таныг ямар олон эрсдэлээс хамгаалдгийг мэдэх үү?

Иргэн А удаан хугацаанд барьж байсан дугаараа гэнэтийн шийдвэрээр огт танихгүй нэгэнд худалджээ. Харин энэ талаарх мэдээллээ харилцагч банкандаа мэдэгдэж, мэдээллээ шинэчлэхээ мартсан байна. Хэд хоногийн дараа данснаас нь багагүй хэмжээний мөнгө нь гарсан тухай зарлагын мэдэгдэл и-мэйл хаягаар нь ирсэн байна.

Иргэн Б гар утасныхаа дугаарыг сольжээ. Улмаар хэсэг хугацааны дараа интернэт банкнаасаа үйлчилгээ авах гэтэл нэвтрэх оролдлого нь хязгаарлагдав. Үүний улмаас яаралтай шилжүүлгээ хийж чадалгүй цаг алджээ. Тухайн иргэний хувьд өмнө нь барьж байсан дугаараа интернэт банктайгаа холбосон байсан бөгөөд дугаараа солихдоо хуучин дугаараа бүртгэлээс устгаж шинэ дугаараа бүртгүүлж, баталгаажуулах үйлдлийг хийхээ мартсан байжээ. Ингээд тэрээр өөрийн биеэр банкны салбар дээр очин эрхээ сэргээх шаардлагатай болсон байна.    

Цахим залилагчид халаас хоосон, данс нимгэн хүнийг ч олон сая төгрөгийн өрөнд оруулж болзошгүй байдаг талаар бид өмнөх нийтлэлдээ өгүүлсэн. Тэгвэл түүнээс ч том нэг эрсдэл байдаг болохыг энэ удаад анхааруулж байна.

Практикаас харахад, иргэн банк, санхүүгийн байгууллага дахь хувийн мэдээллээ цаг тухайд нь шинэчлээгүйгээс болж хохирох тохиолдол цахим гэмт хэргийн тохиолдол дунд багагүй хувь эзэлдэг ажээ. Бусад тохиолдолд иргэн хуулийн байгууллагад хандаж буруутан этгээдийг олуулах боломж байдаг бол и-банкныхаа мэдээллээ цаг тухайд нь шинэчлээгүйгээс болж хохирсон тохиолдолд 100 хувь тухайн иргэний буруу болдгоороо илүү эрсдэлтэй юм. Тодруулбал, ийм тохиолдолд тухайн иргэн хохирч үлдэх бөгөөд банк хариуцлага хүлээдэггүй байна.

Мэдээллээ цаг тухайд нь шинэчлээгүйгээс болж ямар эрсдэл гардаг вэ

Банк санхүүгийн байгууллага дахь мэдээллээ шинэчлээгүйгээс болж үүсдэг эрсдэл нь өргөн хүрээтэй бөгөөд олон янз. Дээр өгүүлсэнчлэн тулсан үед яаралтай шилжүүлгээ хийж чадахгүй чирэгдэхээс эхлээд дансан дахь хөрөнгөө бусдад алдахад ч ойрхон байдаг байна. Гол нь ийм тохиолдолд хариуцлага тухайн иргэнд өөрт нь ногддог тул хэн нэгнээс бурууг нэхэх боломж байдаггүй ажээ.

Өөр ч илүү аюултай эрсдэл бий. Банк нь иргэдийн мэдээллийг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль”-ийн 5.4-д заасны дагуу цуглуулдаг. Хэрвээ та мэдээллээ цаг тухайд нь шинэчлээгүйгээс болоод банкны мэдээлэл тань өөр этгээдэд очиж гэмээ нь иргэн та залилах, мөнгө угаах зэрэг санхүүгийн гэмт хэргийн эзэн холбогдогч, хохирогч болоход тун ойрхон байна гэсэн үг.

Банкны мэдээллээ цаг тухайд шинэчлээгүй, хариуцлагагүй байдал дараах эрсдэлийг дууддаг байна. Үүнд:        

-Харилцагчийн дотоодын болон гадаад гүйлгээ саатах, цуцлагдах,

-Харилцагч гуравдагч этгээдийн халдлага болон залилан, луйврын гэмт хэрэгт өртөх,

-Харилцагч өөрт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авч чадахгүй байх эрсдэлийг хүлээх,

-Банк хуулиар хүлээсэн үүргийн дагуу харилцагчийг таньж мэдэх ажиллагаа хийхэд хүндрэл учрах, таниас байн байн мэдээлэл шинэчлэхийг шаардах,

-Харилцагч цаг тухай бүрд нь банкнаас мэдээлэл авч чадахгүй байх зэрэг болно.

Хэрвээ та мэдээллээ огт шинэчлээгүй, шаардлагатай мэдээллээ гаргаж өгөөгүй, худал мэдээлэл өгсөн тохиолдолд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль”-ийн 5.4-д заасны дагуу банк танд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй байдаг байна.

Мэдээллээ цаг тухайд нь шинэчилснээр ямар давуу тал үүсдэг вэ

Тэгэхээр, та банк санхүүгийн байгууллага дахь хувийн мэдээллээ шинэчилснээр өөрийгөө эрсдлээс хамгаалаад зогсохгүй ирээдүйд илүү ашигтай хамран ажиллах боломжоо хангаж байдаг.

Хэрэглэгч хувийн мэдээллээ тухайн цаг хугацаанд нь тогтмол шинэчилж заншсанаар тухайн банканд дараах давуу талууд үүсдэг байна. Үүнд:

-Банк, харилцагчийн талаар үнэн, зөв мэдээлэлд суурилсан судалгаа хийж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх,

-Банк, харилцагчид хурдан, шуурхай, зөв сувгаар мэдээлэл хүргүүлэх,

-Банк, харилцагчаа аливаа залилан, санхүүгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах,

Иргэний мэдээлэл ийм чухал тул банкнаас харилцагчидтайгаа тодорхой давтамжтайгаар холбогдож, мэдээллээ шинэчилсэн эсэхийг лавлаж, энэ нь банкны зардал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээнд нөлөөлдөг сул талтай байсан. Мөн иргэдээс шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлээд өөрт ойр байрлах салбарт очих шаардлагатай байсан. Тэгвэл одоо энэ бүхэн илүү хялбар болж банкнууд харилцагчдадаа хүссэн үедээ и-банкаа ашиглан хувийн мэдээллээ шинэчлэх боломжийг олгодог болоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • base dase (129.0.204.218)
    Get Passports, Visas, Driver's License, ID CARDS, Marriage certificates, Diplomas, Birth Certificates, Credit cards, Utility bills, Social Security cards, Resident permits, Death certificates, Banknotes dollar / euro Pounds We are a team of professionals with many years of experience in producing fake passports and other identity documents, best quality producers of fake documents. With more than 10 million documents circulating in the world. Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cards Best Quality Banknotes dollar / euro Pounds Passports , id cards , visas , drivers license , stamps , birt certificates , diploma , Permitts for all countries Are trying to change your nationality ? do you need work papers ? do you want travel ? do you need papers you cant have ? if yes , then you are in the right place at the right time Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cardsBanknotes dollar / euro Pounds Driver's License, Passport, ID, IELTS, TOEFL, VISA, Birth Certificate, School Diplomas, Marriage, US GREENCARD, SSN and many more Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
    2023 оны 04 сарын 10 | Хариулах
Top