өдөр
шөнө
×

"ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2022" БОЛЛОО

Орон сууц нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны энэ удаагийн зөвлөгөөнөөр орон сууц, нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн баримт бичиг, нийтийн аж ахуйн салбарын зохицуулалт, салбарын хөрөнгө оруулалт болон ашиглалт, техник, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын удирдах ажилтнууд, ҮЭХ, БХТ, ХСУХАТАҮЗЗ, Мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлж, чиглэл өгч, амжилт хүслээ. Тэрбээр хот, суурин газрыг байгуулах, хөгжүүлэхэд газрын доорх ертөнц буюу инженерийн цогц шийдэл бүхий дэд бүтцийн шугам сүлжээг бий болгох, түүнийг зүй зохистой ашиглах, өргөжин хөгжүүлэх явдал юм гэж хэлээд энэхүү асуудалд аймаг, нийслэлийн Нийтийн аж ахуйн байгууллагуудын үүрэг онцгой чухлыг онцлон тэмдэглэв. Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашдын ашиглалт үйлчилгээг бүрэн хэмжээнд хариуцах, өмчийг эзэнтэй, амьтай байлгахад энэ салбарын бүх инженерүүд, нийт албан хаагчид зүтгэл гарган ажиллахыг чиглэл болгов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top