өдөр
шөнө
×

Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо

Хувь хүн болон байгууллага нь өмч хөрөнгө болон эзэмшиж буй банкны данстай холбоотой мэдээллээ өөрөө удирдах, мэдээллийн үнэн зөв, өөрчлөгдөөгүй байдлыг нотлох шаардлагатай тохиолдол их гардаг. Харин Голомт банк банкны салбарт анх удаа дижитал шилжилтийн гол технологиудын нэг болох блокчэйн технологийг ашиглан уг баталгаажуулалтыг түргэн шуурхай хийх боломжийг харилцагчдадаа олгож байна.

Энэхүү үйлчилгээг ашигласнаар харилцагчид дансны хуулга, зээлийн үлдэгдэлтэй эсэхийг нотолсон тамгатай тодорхойлолтоо заавал салбараар үйлчлүүлж авах шаардлагагүй, ердөө л “Интернэт банк”-аа ашиглан блокчэйн сүлжээнд бүртгүүлээд татаж авах юм. Үүний дараа таны дансны хуулгыг шаардсан байгууллага нь Notly үйлчилгээний вэбсайт эсвэл аппликэйшнийг ашиглан үнэн зөвийг баталгаажуулахад л хангалттай.

Интернэт банк ашиглан дансны хуулга баталгаажуулах заавар:

www.egolomt.mn вэбсайтад нэвтэрнэ. /Бүртгэлгүй харилцагч бол шинээр бүртгүүлнэ/

“Данс” хэсгээс дансны хуулгаа татаж аван, файлыг шаардлагатай байгууллагат илгээнэ. 

Хуулга шаардсан байгууллага нь www.notly.mn вэбсайтад таны дансны хуулгын файлыг оруулж, үнэн зөв эсэхийг шалгана.

Notly үйлчилгээний талаар: Үндэсний хосолсон блокчэйн сүлжээ “ТЕО”-д суурилан хөгжүүлсэн баталгаажуулалтын платформ бөгөөд олон нийт нээлттэй ашиглах боломжтой юм. ТЕО блокчэйн нь Эфэриум Виртуал Машиныг (EVM) дэмждэг, ухаалаг гэрээ, NFT зэргийг үүсгэх боломжтой, эрчим хүч бага зарцуулдаг Proof-of-stake концесс алгоритмаар гүйлгээг баталгаажуулдгаараа онцлогтой. Уг сүлжээ нь Монголын анхны нийтийн блокчэйн сүлжээ бөгөөд төрөл бүрийн систем хооронд ил тод, нээлттэй мэдээлэл солилцох, үнэн зөвийг баталгаажуулах суурь дэд бүтэц болж, Монгол үндэстэн дамнасан блокчэйн экосистемийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.

Notly.mn веб сайт: https://notly.mn/

Notly аппликэйшн татах:

Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.corex.notly&pli=1

iOS: https://apps.apple.com/mn/app/notly-mn/id6443554928

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • base dase (129.0.204.218)
    Get Passports, Visas, Driver's License, ID CARDS, Marriage certificates, Diplomas, Birth Certificates, Credit cards, Utility bills, Social Security cards, Resident permits, Death certificates, Banknotes dollar / euro Pounds We are a team of professionals with many years of experience in producing fake passports and other identity documents, best quality producers of fake documents. With more than 10 million documents circulating in the world. Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cards Best Quality Banknotes dollar / euro Pounds Passports , id cards , visas , drivers license , stamps , birt certificates , diploma , Permitts for all countries Are trying to change your nationality ? do you need work papers ? do you want travel ? do you need papers you cant have ? if yes , then you are in the right place at the right time Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cardsBanknotes dollar / euro Pounds Driver's License, Passport, ID, IELTS, TOEFL, VISA, Birth Certificate, School Diplomas, Marriage, US GREENCARD, SSN and many more Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
    2023 оны 04 сарын 10 | Хариулах
Top