өдөр
шөнө
×

АН Л.Оюун-Эрдэнийн ЗГ-аас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж ажиллана гэв

Ардчилсан нам Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр энэ талаар, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөх асуудлаар амжилттай яриа хэлэлцээ хийсэн. Энэ бол сайн зүйл. Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Монгол Улсад хэрэгтэй зүйлийг бид хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Энэ утгаараа Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг зөв гэж бодож байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top