өдөр
шөнө
×

Б.Энхбаяр: Танхайрч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, нус цэрээ хаа явсан газраа нийж, хогоо хаядаг байж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сануулах гэдэг арга хэмжээ нэмэгдэж байгаа юм байна. Энэ нь зарим хүнд сайхан сонгогдож байгаа байх. Торгодог, сануулдаг энэрэнгүй болъё гэж байгаа юм байна. Ямар үед сануулах вэ гэдгээ ялгах ёстой. Хуулийн төсөлд танхайрсан, олон нийтийн газарт бие зассан, жагсаал цуглаан зөвшөөрөлгүй хийсэн, олон нийтийн, үйлчилгээний газарт тамхи татсан, хүний гэр оронд зөвшөөрөлгүй зураг дарсан, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчсон, тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаар ярьсан, цэргийн зарлан аваад очихгүй байгаа үед, хурд хэтрүүлсэн үйлдлүүдэд сануулах арга хэмжээ авна гэж байна. Үүнийг дэмжихгүй. Ингэж болохгүй. Эдгээр үйлдлүүдэд торгуулийн арга хэмжээ авах ёстой. Хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох ёстой. Цаана нь хүний амь намыг хамгаалж байгаа хэрэг. Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэргээс хамгаалж байгаа хэлбэр юм.

Танхайрч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, нус цэрээ хаа явсан газраа нийж, хогоо хаядаг байж болохгүй. Одоо хотын соёл, дадалд суралцах хэрэгтэй байна. Хотод амьдарч байгаа бол бусдын эрхийг хүндэтгэж, дэг журамд захирагдах ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.77.188)
    Өндөр торго хаширтал торгох хэрэгтэй.
    2022 оны 04 сарын 05 | Хариулах
Top