өдөр
шөнө
×

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙД УСНЫ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД АЖИЛЛАЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын албаны хүмүүс 2022 оны хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Салбарт ажиллалаа.

Салбарын Үйлдвэрлэл техникийн газрын дарга Л.Доржсүрэн, Байгаль орчин, Усны бодлогын хэлтсийн дарга С.Ганбат болон бусад мэргэжилтнүүд Усны газрын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж, томилолтын үеэр хийх ажлуудын талаар санал солилцов.

Усны газрын даргын баталсан удирдамжийн дагуу Иноваци технологи хариуцсан мэргэжилтэн Т.Давааням,  Хаягдал усны төлбөр, зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Л.Хишигдулам , Уул уурхайн үйлдвэрлэлийн ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Нэргүй,  Усны тоо бүртгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Жавхлан,  Хаягдал усны дүгнэлт, гэрээ хариуцсан мэргэжилтэн М.Билгүүн нар ирж ажилласан бөгөөд БОУБ-ын хэлтсийн мэргэжилтнүүд хөтөлбөр боловсруулж, танилцуулах ажлыг зохион байгуулан холбогдох бичиг баримт, мэдээллээр хангаж ажиллалаа.

Энэ үеэр уурхайн ус хангамжийн эх үүсвэрийн 20 гүний худгийн үйл ажиллагаа, тоолууржуулалтын байдал, шүүрлийн усны өнөөгийн байдалтай танилцаж, ашиглалтыг хянах ажилтай танилцав.

Мөн албаны хүмүүс Эрдэнэс хотхон, Цанхи хотхон, уурхайн оффис болон гэрээт туслан гүйцэтгэгч компаниудын ус хангамж, ариутгах татуургын шугам цэвэрлэх байгууламжуудын оролт, гаралтын цэгээс хаягдал усны сорьц авч,  “Усны тухай” хууль, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль болон холбогдох журам стандартыг хангаж ажиллахад анхаарах  аргазүйн зөвлөгөө өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top