өдөр
шөнө
×

“Бизнест ээлтэй төрийн түшээ” өргөмжлөлийг Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардууллаа

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас зохион байгуулсан “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монголбанкнаас цар тахлын үед эдийн засгийг дэмжихээр хэрэгжүүлсэн бодлогыг үнэлэн “Бизнест ээлтэй төрийн түшээ” өргөмжлөлийг Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулав.

“Нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж, улс орныхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бататгахын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулсан” гэдэг үндэслэлээр Төв банкинд энэхүү шагналыг олгожээ.

Төв банкнаас хэрэгжүүлсэн мөчлөг сөрсөн бодлого нь макро эдийн засгийн орчныг тогтворжуулах, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, пандемикийн нөлөөгөөр эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийн санхүүгийн дарамтыг бууруулах, репо санхүүжилтээр дамжуулан бизнесийн сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top