өдөр
шөнө
×

Оны онцлох ТОП аж ахуй нэгжээр “Эрдэнэс Тавантолгой” ХК шалгарч Гран при, Алтан Меркури шагнал хүртлээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг. Бизнесийн салбарын нэр хүндийг тодорхойлж, оны онцлохуудыг өргөмжилдөг тус хүндэтгэлийн ёслол "Entrepreneur-2021” 24 дэх удаагаа боллоо.

Цар тахлын улмаас өнгөрсөн жил өнжсөн уг үйл ажиллагаа, шалгаруулалтаар энэ оны онцлох 10 аж ахуйн нэгжийг тодруулахын зэрэгцээ тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинацаар шилдгүүдийг шалгаруулав. Оны онцлох шилдэг 10 ААН-ээр:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ              
  • “Оюу Толгой”,                      
  • “Энержи Ресурс”,  
  • ХААН банк   
  • “Мобиком Корпораци”,       
  • “Грийн Групп”,                     
  • “Сүү ХК                                             
  • М-Си-Эс Кока Кола”,         
  • НОМИН Холдинг”,      
  • “Ханбогд Кашимер” ХХК-иуд шалгарлаа.

Харин оны онцлох топ ААН-ээр “Эрдэнэс Тавантолгой” тодорч Гран при шагнал алтан цом хүртэв. Тус компани энэ онд 6.2 сая тонн буюу нэг их наяд төгрөгийн үнийн дүнтэй нүүрс борлуулж, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг томоон төслийг хийж гүйцэтгэжээ. Эдгээр ажлын амжилтаараа шилдэгийн шилдэг нь байж Гран при, Алтан Меркури шагналын эзнээр тодорлоо.

Энэ талаар тус компанийн гүйцэтэгэх захирал Б.Ганхуяг, "Жинхэнэ утгаараа хамт олонд минь өгсөн шагнал. ЭТТ нийт бүрэлдэхүүний хэмжээнд мэргэжлийн 1280 ажлын байрыг бий болгож, нийт 7.200 ажилтантай өнөр гэр бүл болж, хариуцсан төслүүдээ 83 хувьтай санхүүжүүлж, зээлжих зэрэглэлийн индекс өндөр буюу хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байлаа. Үнэндээ хүнд үеийг хүний хүч, менежмент, ур чадвараар даван туулж чадлаа. Бодлогоор тууштай дэмждэг ТУЗ-ынхандаа, менежментийн багийнхандаа баярласнаа илэрхийлье. Мөн нийт уурхайчид, тээвэрчид, түлшчид, эрчмийнхэн, мэргэжилтэн, ажилтан, зохицуулагч, дохиочид, харуул, үйлчлэгч гээд бүгдэд нь эрүүл энхийг хүсье" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top