өдөр
шөнө
×

“Өвлийн Солонго” кино контент үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ

Жил бүрийн шинэ жилийн баяраар Монголын контент бүтээгчид баярын хөтөлбөр, кино контентуудыг үзэгчдийн хүртээл болгосоор ирсэн нь өдгөө уламжлал болжээ. Тэгвэл энэ удаад ч мөн адил арванхоёрдугаар сар айлчлан ирэхтэй зэрэгцэн кино бүтээгчдийн зүгээс шинэ жилийн баярт зориулсан контентуудаар үзэгчдэд бэлэг барьж эхэллээ.

Эдгээрийн дотроос “Өвлийн солонго” нэртэй кино контентыг үзэгчдийн зүгээс ихээхэн таашааж, тус бүтээл IPTV сувгуудын  хандалтыг тэргүүлж эхэлжээ.

Шинэ жилийн баяраар золгүй явдал тохиож хорин насандаа шоронд хоригдсон Мөндөр бүтэлгүйтэж хугацаагаа сунгуулсаар гучин жилийн дараа эрх чөлөөт иргэн болсноор уг бүтээл эхэлнэ.

Улмаар огт өөр нийгэмд дасах гэж явсан Мөндөр нэгэн хувийн сургуульд харуулаар ажилд орох бөгөөд сургуулийн ахлах ангийн дэггүй сурагчидтай учир зүйгээ олж хамтран шинэ жилийн баярыг зохион байгуулах, дахин учирсан хайр сэтгэлээ хамгаалан үлдэхээр тэмцэх тэмцэл, адал явдлаар цааш үргэлжлэх болно.

"Өвлийн Солонго" кино контентоо энэ шинэ жилийн баярын өдрүүдэд гэр бүлээрээ тухлан сууж бүх IPTV сувгуудаар хүлээн авч үзээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top