өдөр
шөнө
×

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “ИННОВАЦЛАГ УЛААНБААТАР” АЯНД НЭГДЛЭЭ

"Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. 

Үүний хүрээнд IUB аяныг хэрэгжүүлэн Нийслэлийн Шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газраас сонгинохайрхан дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. 

Сургалтаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг танилцуулсан юм. Тухайлбал, "Хорека софт" ХХК, "Рете" ХХК, "Чатбот" ХХК зэрэг Улаанбаатар инновацын төвийн дэргэд бойжигч эдгээр компаниуд өөрсдийн хөгжүүлсэн онлайн платформ, ухаалаг утасны аппликейшныг санал болгосон.

Энэхүү  арга хэмжээнд  60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, гадаад, дотоодын амжилтад хүрсэн бизнес эрхлэгч эрхмүүдийн тухай сонирхолтой илтгэлийг танилцуулж, цаашдын бизнест нь амжилт хүссэн юм. Мөн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн мэдээлэл өгч хамтран зохион байгууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top