өдөр
шөнө
×

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 374.4 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖ, ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГ РҮҮ ЗӨӨВӨРЛӨЛӨӨ

Хороодын нутаг дэвсгэрт ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлж, эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр хог тээвэрлэлтийн ажил орон сууцны 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20 дугаар хороо, гэр хорооллын 8, 33 дугаар хороодод хуваарийн дагуу явагдаж, нийт 23 хог тээврийн машин 72 рейсээр 374.4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн  цэгт хүргэлээ. 

Иргэдийн бүлгийн 15 ажилтан 8 дугаар хорооны Зүүнбаян цагааны 40, 41 дүгээр гудамжны 6900 мкв талбайн үүсмэл хогийн цэгийг бүрэн цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэн ард иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллалаа. 

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top