өдөр
шөнө
×

УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН УДИРДАХ БАГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн удирдах баг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй загвар төслийн үйл ажиллагаатай  өнөөдөр танилцлаа. 
Төслийн хүрээнд 2, 3 дугаар хорооны 500 өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулах, 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барих, 2, 3-р хороодын нутаг дэвсгэрт үүсмэл хогийн цэг үүсэж болзошгүй нийтийн эзэмшлийн талбайд 15 камер суурилуулах, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Чанарын менежментийн удирдлага ISO 9001: 2015 стандарт нэвтрүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top