өдөр
шөнө
×

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН СУРАГЧИД БОЛОН ЕБС-ИЙН УДИРДЛАГУУДЫГ УРАМШУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, сурган хүмүүжүүлэгч багш нар болон сурагчдад хүндэтгэл үзүүлэн, урамшуулах үйл ажиллагаа өнөөдөр /2021.11.23/ боллоо. 

Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Засаг даргын орлогч Т.Вандандорж, Засаг даргын Тамгын дарга Д.Төмөрбаатар болон бусад холбогдох хэлтсийн удирдлагууд, ЕБС, Албан бус-насан туршийн боловсролын төвийн захирал, багш, ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид оролцов. 

Арга хэмжээний хүрээнд нийт оролцогчдын дунд дүүргийн Засаг даргын 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах болон Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд зориулсан “УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” сургалтыг зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС-ийн таван сурагч 800 оноо авсан амжилт үзүүлсэн. Дүүргийн удирдлагууд сурагчдын мэдлэг, боловсролын чанар, сурлага, ЭЕШ-ын амжилтыг ахиулах зорилготой “UP”, “BOOM” төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн билээ. 

Мөн дүүргийн Засаг даргын санаачилгаар сурагчдын англи хэлний мэдлэгийг ахиулах, олон улсын Их дээд сургуулиудад суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зорилготой “IELTS-600” төслийг “Сантис” сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top