өдөр
шөнө
×

Имартын зүгээс паралимпийн аварга Содномпилжээд 50,000,000₮, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10,000,000₮-ийн мөнгөн урамшуулал өгч хүндэтгэл үзүүллээ

Имарт Хайпермаркетийн удирдлагууд болон Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нар   “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 107кг жинд бяр чадлаа амжилттай сорьж, алтан медаль хүртсэн тамирчин Содномпилжээ, дасгалжуулагч багш Д.Баттулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Имартын зүгээс паралимпийн аварга Содномпилжээд 50,000,000₮, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10,000,000₮-ийн мөнгөн урамшуулал гардуулав. Энэ үеэр тамирчдын цаашдын амжилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. Тамирчин хүний тэсвэр хатуужил, амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл залууст зөв үлгэр дууриалал үзүүлдэг талаар Имартын гүйцэтгэх захирал Л.Жавзмаа өгүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top