өдөр
шөнө
×

Б.Ундармаа “Намаас гишүүдэд хуваарилсан, өөрт оногдсон авах ёстой мөнгөө авъя” гэж дарамт үзүүлж байгаад 800 сая төгрөгийн зээл авчээ

МАН-ын гаралтай УИХ-ын нэр бүхий 49 гишүүн 2016-2020 оны хооронд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ 250 саяас 3 тэрбум хүртэлх зээл авсан гэлцдэг. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас уг асуудлыг шалгаж дөрвөн гишүүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг бөгөөд эдгээр дөрвөн гишүүний нэг нь “Капитал” банкны эзэн, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа юм. Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Доктор мэйк” ХХК-иар дамжуулан ЖДҮ сангаас 800 сая төгрөгийн зээл авсан болох нь хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдож, Анхан шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон юм.

“Доктор мэйк” ХХК Б.Ундармаатай хэрхэн холбогддог вэ?

ЖДҮХС-аас 800 сая төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан “Доктор Мэйк” ХХК нь 2007 оны 6-р сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагджээ. Жилийн дараа буюу 2007 оны 10-р сарын 17-ны өдөр Батбаярын Ундармаа 65,4, “Бишрэлт Трейд” ХХК 34,6 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдэж байж.

Улмаар 2015 оны 01-р сарын 5-ны өдөр “Бишрэлт Групп” ХХК-д 100 хувь, 2015 оны 10-сарын 9-ний өдөр “Бишрэлт Холдинг” ХХК-д 100 хувь, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “Бишрэлт Групп” ХХК-д 100 хувь шилжсэн байна.

Мөн Б.Ундармаагийн төрсөн дүү Батбаярын Болормаагийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Монгол Эм Импекс Концерн” ХХК  нь “Доктор Мэйк” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан “Бишрэлт Холдинг” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигчээр 2017 онд улсын бүртгэлд бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, “Доктор Мэйк” ХХК нь Б.Ундармаагийн төрсөн дүү Б.Болормаагийн удирддаг “Монгол Эм Импекс концерн” ХХК-ийн охин компани болох нь эндээс ойлгогдож байна.

Харин УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ЖДҮ зээлтэй холбоотой дуулианд нэр холбогдсоны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус компани иргэн С.Санаасанд 100 хувь шилжсэн байна.

Б.Ундармаа ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэг рүү залгаж “Намаас гишүүдэд хувиарилсан, авах ёстой мөнгөө авъя! Хугацаанд нь хурдан шийдээдэх” гэж үүрэгджээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн тухайд уг мөнгийг анхнаасаа өөрт нь хуваарилсан, авах ёстой мөнгө гэсэн байр суурьтай байсан нь ихэд хачирхалтай.

Тухайлбал тэрбээр ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэг болон Ж.Баасандорж нар руу утсаар залгаж ярихдаа, “Өөрт хуваарилагдсан авах ёстой мөнгөө авъя. Наадахыг чинь намаас гишүүдэд хуваарилсан. Сайдад чинь хэлчихсэн байгаа, материалуудыг нь үзээд дутуу зүйл байвал хэлээдэх, хугацаанд нь шийдээдэх, сайд чинь бүтнэ гэсэн байхад та нар бүтээх ёстой” гэсэн өнгө аястайгаар ярьж дарамт үзүүлж байжээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзоригийн зүгээс С.Төгсбилэгт хандан, “Чамд УИХ-ын гишүүдийн төслийг онцгойлон анхаарч шийдвэрлэ гэж хэлж байхад Б.Ундармаа гишүүний төсөл яагаад хасагдчихсан юм бэ? Над руу Б.Ундармаа гишүүн байнга яриад төвөгтэй байна. Чи өөрөө Б.Ундармаа гишүүнтэй очиж уулзаад учир байдлаа хэлээд, юу гэж хэлэх нь вэ гэдгийг нь сонсоодох” гэж хэлжээ. Ингээд С.Төгсбилэг Б.Батзоригийн хэлсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд очиж Б.Ундармаатай уулзжээ. Энэ үеэр Б.Ундармаагийн зүгээс “Юу болоод байна, С.Төгсбилэг ээ. Материалаа танайд хүргүүлсээр байтал яагаад миний авах ёстой юм хасагдчихваа. Маш сайн материал хүргүүлсэн шүү дээ” гэж ярьжээ. Харин С.Төгсбилэгийн зүгээс “Журмынхаа дагуу анхан шатны шаардлага хангахгүй байсан тул хасагдсан” гэдэг тайлбар хэлэхэд, “Тэр хамаагүй. Угаасаа авах ёстой юмаа би авна. Дараагийн шалгаруулалт удахгүй явна. Тэр үеэр чи анхаараарай” гэсэн сануулга өгөөд өрөөнөөсөө гаргажээ.

ЖДҮХС, “Доктор Мэйк” ХХК-ийн хооронд байгуулсан 141/2018/3-64 дугаартай зээлийн гэрээнд Б.Ундармаагийн нөхөр Б.Ариунболд гарын үсэг зуржээ

Уг явдлаас хойш хоёр сарын дараа буюу 2018 оны 07 дугаар сарын улсын баяр наадмын үеэс эхлэн Б.Ундармаа С.Төгсбилэг рүү удаа дараа залгаж “Төсөл сонгон шалгаруулах ажил чинь юу болж байна, одоо хурдан эхэлмээр байна” гэх мэтээр үүрэг чиглэл өгч эхэлжээ.

ЖДҮХС-ийн зүгээс 2018 оны 7-р сарын 30-ны өдрөөс 2018 оны 8-р сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд иргэн, хуулийн этгээдүүдээс төслийн материалыг хүлээж авсан байдаг бөгөөд энэ хугацаанд Б.Ундармаагийн хамаарал бүхий “Доктор Мэйк” ХХК ЖДҮХСанд төслийн материалаа ирүүлжээ.

Ингээд төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж, 2018 оны 8-р сарын 14-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзоригийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” “А-141” дугаартай тушаал гарсны дагуу санхүүжилт олгох хуулийн этгээдүүдийн нэрсийн жагсаалт батлагдсан байна. Уг жагсаалтад Б.Ундармаагийн “Доктор Мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох тухай асуудал ч бас багтсан байжээ.

Гэтэл тушаал гарсан даруйд Б.Ундармаа С.Төгсбилэг рүү дахин залгаж “За тушаал гарлаа шүү, одоо бүх асуудал чиний мэдэлд очлоо гэсэн үг. Ийм учраас чи маш хурдан, эхний ээлжинд манай санхүүжилтийг олго” гэж ярьж эхэлсэн байна.

Ингээд төд удалгүй Б.Ундармаагийн нөхөр болох “Капитал банк”-ны захирал, “Доктор мэйк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ариунболд ирж ЖДҮХСан, “Доктор Мэйк” ХХК-ийн хооронд байгуулсан “141/2018/3-64” дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар ЖДҮ сангаас 800 сая төгрөг “Доктор Мэйк” ХХК-руу шилжин орох нөхцөл бүрджээ.

Б.Ундармаа ЖДҮ-ээс авсан 800 сая төгрөгийг дүүгийнхээ компани руу шилжүүлж, бусдаас зээлсэн зээлээ төлжээ

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сайд Б.Батзоригийн гаргасан “А-141” дугаартай дугаар тушаалыг үндэслэж 800 сая төгрөгийг “Доктор Мэйк” ХХК-ийн “Хаан” банкны 5163080019 тоот дансанд шилжүүлжээ.

Гэтэл хоёр өдрийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол Эм Импекс концерн” ХХК-ийн “Хаан” банкны 5003009561 тоот данс руу уг мөнгө “Хоорондын тооцоо” гэх утгаар шилжсэн байна.

Хуулийн байгууллагын зүгээс “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн “Хаан” банк дахь 5003009561 тоот данснаас уг мөнгөний зарцуулалтыг хөөн шалгахад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50380679** тоот долларын зээлийн дансанд 350 сая 354 мянган төгрөгийг “Зээл хаав ханш-2566” гэх гүйлгээний утгатай шилжүүлж уг зээлийг хаасан байжээ.

Мөн 2018 оны 10-р сарын 13-ны өдөр дахин 300 сая төгрөгийг “Чек 367469 П.Булгантамир АЙ8601210” гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ хийж, 2018 оны 10-р сарын 15-ны өдөр 81 сая төгрөгийг “Хаан” банк дахь 50380718** тоот данс руу тус тус шилжүүлсэн болохыг олж тогтоожээ. 

Ямартай ч энэ бүхнээс харахад ЖДҮХС-ын төслийн мөнгийг тухайн үеийн эрх баригчид болох МАН-ын зүгээс нэр бүхий гишүүдэд хуваарилж өг гэдэг үүрэг даалгаврыг  албан бусаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт өгсөн байж болзошгүй байна. Энэ нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хэлсэн “Наад мөнгийг чинь намаас гишүүдэд хуваарилсан. Тиймээс өөрт хуваарилагдсан мөнгөө авъя” гэж хэлсэн үгээр батлагдаж байна. Хэрвээ тийм зүйл болсон нь үнэн бол М.Энхболдын үед хэрэгжсэн төрийн эрхийг наймаалцах 60 тэрбумын төлөвлөгөөний хоёрдугаар хэсэг У.Хүрэлсүхийн үед ч бас ЖДҮ нэрийн хэрэгжжээ гэж ойлгож болохоор байгаа юм.

Үргэлжлэл бий..

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • зээл (151.82.36.161)
    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
    2022 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Шударга ёсыг хэмжих шугам болгоно. Үнэн зөвийг түвшин болгоно. Хурлын орших газрыг мөндрөөр арчиж Нууц газрыг усаар нөхөрлөнө. Исх28:17
    2021 оны 08 сарын 28 | Хариулах
  • иргэн (192.82.80.107)
    энэ зөвхөн нэг л хүний жишээ. УИХ ....д суусан бүх биднийг сайн сайхан амьдруулахын төлөө гэдэг хүмүүс зөвхөн өөрсдийнхөө ашгийн төлөө л ийм зүйл хийж байдаг. Тэдэнд ард түмний төлөө гэсэн өчүүхэн ч сэтгэл байхгүй
    2021 оны 08 сарын 25 | Хариулах
  • УИХ-ГИШҮҮН (103.26.193.144)
    Хэн нэг хүн утасдахаар нь 800-сая төгргийг гаргаад өгчихдөг ккк??
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.216.194)
    МАНийг хэн хэлэх вэ гээд дураараа дургиж хуулийг гууль болгож байнаа
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (165.22.127.1)
    Зээлээ төлөх гэж ЖДҮ авсан хэрэг үү ккк. цайчихсан хулгайчууд юмаа. үлдснийг нь хүүхдийнхээ сургалтын төлбрт зарцуулчихсан уу Салтан гишүүн асан шиг
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (142.93.69.42)
    Ундармаагийн байх ёстой газар нь уг нь шорон. гэтэл тэр одоо шоронд биш гэртээ ял эдэлж байгаа гэсэн үү. худлаа байдаг бгаа даа
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.241.230.135)
    Undarmaa, Uchral banhar Batzorig metiin hulgaichid JDU-ees aij ichihguigeer zawsanii ard unendee Hurelsuh bsn boloh ni hend ch oilgomjtoi shuu dee. ted ardaa hamgaalaltguigeer hzee ch iim zuil hiij chadahgui ee
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Мөнхбат (202.9.40.46)
    ЖДҮ-чин Ундармаа Капитал банкны 250 тэрбумыг завшчихаад нэг муу жижиг дундын 800 сая төгрөгт шуналтаж л байдаг. Ханаж цадна гэдгийг ч ёстой мэдэггүй улсууд юм даа.ццццццццц.
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Ene shunaliin tulam avgai uuriiguu haan gej bodson yum bh daa. Udahgui shorond orood uilsandaa zailuul
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
Top