өдөр
шөнө
×

У.Хүрэлсүх: Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө нэр дэвшиж байна

МАН-ын  Бага хурлын X хуралдаан 95.3 хувийн ирцтэйгээр цахимаар хуралдаж өндөрлөлөө. Бага хурлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн  найм дахь удаагийн сонгуульд МАН-ын оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлав. Мөн тус намын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр хуралдаанд оролцсон  Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох  мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа  2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулсан. Харин намаасаа нэр дэвших эрхээ авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх нь хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллахдаа эхлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх, УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж, улс орны хөгжлийн түвшинг шинэ шатанд гаргах, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх зорилго тавин нэр дэвшиж байна.

Нэр дэвших эрхээ авсны дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлын гишүүддээ хандаж үг хэлэв. Тэрбээр, Өөрт нь өндөр итгэл найдвар хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын намын мянга мянган гишүүд дэмжигчид, намын Бага хурлын эрхэм журмын нөхөд та бүхэндээ гүн талархал илэрхийж, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаа хэлэв.   Шударга ёс тогтсон нийгэмд л хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай.   Иймээс парламентын танхимд хэж байсан шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэхээр нэр дэвшиж буйгаа онцолсон. Тэрээр зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно гэв.

Мөн Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэг зарчим болохыг онцолж,  сүүлийн жилүүдэд явуулсан шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авсан. Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, иргэн бүртээ 300 мянган төгрөгийн дэмжлэг олгосноо дурдав. Тавантолгойн ордын ноогдол ашгийг иргэн бүрт хүртээх болсон, цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж,  Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө төрийн бодлогыг чиглүүлэн ажиллахаа илэрхийлэв.   

МАН-ын дарга У.Хүрэлсүх “Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур багана бол үндэсний эв нэгдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалагч байх ёстой. Бид цөөхөн Монголчуудаа мууд уриалдаггүй, муухайд хутгадаггүй, үймээн самуун үхэл хагацал руу турхирдаггүй, талцуулан хуваадаггүй, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой.  Монголчууд эвлэж нэгдсэн цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан үедээ үргэлж уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.   Учир иймд ард түмнийхээ эв нэгдлийг ямагт сахин хамгаалж, Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төрөө бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно” хэмээн хэллээ.

Мөн тэрээр эхэлснээ дуусгахын төлөө нэр дэвшиж байгаа бөгөөд  газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, Саарал усны үйлдвэр, Сайжруулсан түлшний үйлдвэр, Шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх шаардлагатай байгаа гэв.  

Бага хурлын үеэр  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүд болон НАШБ-ын идэвхтэн сонгуультнууддаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах зарим чиглэлийг өгөв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (85.242.136.19)
    Devshvvlen zamaasaa zailuulj bga yum bishvv ardin naninxan saihan tsaasan malgai omsgood
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
  • Ц (202.9.40.37)
    Шаагаад л явдаг 1 халтар байнаа
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.46.234)
    Битгий худлаа шаалдаа Хүрэлсүхээс
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.141.134)
    Сайн ажиллаж байгаа шүү энэ хэцүү цаг үед Хүрэлсүхийг дэмжье. УЧИР НЬ Дайчин,шударга,Шаардлагатай үед албан тушаалаа өгч чаддаг , хэлбэл хэнээс айхгүй хэлчихдэг Хэлээд ойлгохгүй нь зохих тунг өгчихдөг Жинхэнэ монгол эр хүн Зоригтой, удирдагч
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
  • Сүхээ (66.181.161.42)
    Хүрэлсүхийг багаараа их хуралд гарчихвал сайн ажиллах юм яриад байхад нь бид маш их итгэж байлаа...дэмжсэн. Улс оронд цар тахил орж ирээд сандарч байхад ЕС- аасаа буугаад огцорч амиа бодсон хүнд бид итгэхгүй ээ. Заавал эсрэг санал өгнө, эсвэл сонгууль хүчингүй болох магадлал их байна.Короно өвчинөөсөө салж чадахгүй байхад энэ сонгуулиа 2 жилийн дараа болгоно биз дээ.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.247)
    Дарханы замыг Хүрэлсүх хятадуудыг оруулах гээд ,хил хаагдаад будам болсон шүү дээ ? Ард түмнийгхагралд оруулсан хүх Рүрэлсүх еи өөрөс шүү !!!Ковидоор олсох мөнгс ,гадаадаас ирсэн тусламжийн мөнгийг хулгая хийж ,сонгуулийн мөнгөө босгож байгаа МАН татан буугдах ёстой .Дарахгуйлагч ,попор,атд түмнээ хүнд хэцүл үед хаяж зугтсан ,хүн чанаргүй ,хүчгүй Хүрэлсүх төрөөс зайл .
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.179.24.158)
    угаасаа энэ ёөк болно.луйвраар хакераар хар машинаар.заваан бүдүүлэг болгоныг эзэмшсэн хийрхүү буриад.ажиллаж чадахгүй бол эрт буулгах болноо ард түмэн заваан минь
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.182.180)
    Аль хэдиин талцсан элбэгдорж анадбазар сү батболд мэтээ хорих юм бол өгч болно
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Maagii (103.140.11.239)
    Medeenii sait bj garchig ene tr ni hachin iim medee oruulaad kkk
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.185.116)
    Дарханы замыг 4 эгнээ болгоно гэсэн хаана байна 200км зам 5 жил боллоо одоо хаана байна худалаа попорхоос цаашгүй бэлэн ам шалдан гуя хүнд хэцүү цаг үед араас хутга шаагаад зугтаад сурчихсан муу Түгжил
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.160.3)
    Монголын бүх гэмт хэрэгтэн улс орныг тонон дэрэмдэгчид төрийн эрхийг хүртэл хууль бус аргаар авч байна даа. Түүнээс биш Хүрэлсүхийг сонгох хүн цөөхөн дөө. Хүчтэй өрсөлдөгчтдийг бүгдийг нь хууль бус аргаар өрсөлдөх эрхгүй болглсон.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Нэргүи (202.55.188.40)
    Нам доторхо саин цэвэрлэж чадах уу.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.115.55)
    Өвчин тахалгүй болсон хойно сонгууль хии
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Өвгөн (203.91.115.48)
    Ахмадын тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгоод өгчих Одоо настай хүн 350 р 1сар амь зууж ч хүрэхгүй амьсгал хурааж байна МАН Хүрэлсүхээ
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • ... (66.181.161.63)
    Өвчнөө дарж аваад сонгууль хийвэл хүн ёснд нийцэх байтал.... Энэ янзаар covid гүй зун юу бол Ядаж хэлээд байсан цар тахалыг даваж ганцхан сар хүлээж 7сарын 1ны өнгөрөөх байтал. Ард түмний төлөө хүлээцгүй!!!!! Эрх барих нам маань Ард иргэдийг Хэт дорд үзэж байх шив
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
Top