өдөр
шөнө
×

Баримт | С.Амарсайханы захирамжийг үндэслэн Нийслэл “Моннис Моторс”-той гэрээ байгуулж 23.5 тэрбумыг шилжүүлчихжээ

С.Амарсайхан, Ж.Батбаясгалан, Б.Отгонсүх, Ц.Уртнасан тэргүүтэй нийслэлийн өмнөх удирдлагууд сургуулийн автобус худалдаж авах ажил зохион байгуулахдаа хэт өндөр үнээр автобус худалдаж авсан гэх асуудалд нэр холбогдож энэ тухай дуулиан өнгөрсөн оны 10 дугаар сард нийгэмд дэгдэж байв.

Уг асуудлаар тухайн үед Нийслэлийн засаг даргын зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “автобус нэг бүрийг 130 мянган ам.доллароор худалдаж авсан” хэмээн байр сууриа илэрхийлж байжээ. Гэтэл БНХАУ-ын Dongfeng компанийн  үйлдвэрлэдэг энэ төрлийн автобус тус улсын цахим худалдааны Аlibaba.com сайт дээр 43-44 мянган ам.долларын хооронд зарагдаж байгааг олон нийт ил болгосон нь маш олон хардлагыг араасаа дагуулсан юм. (эх сурвалж: https://news.zindaa.mn/3fe6)

Хожим үүнээс үүдэж Нийслэлийн засаг дарга асан С.Амарсайхан, Моннис группийн ерөнхийлөгч О.Чулуунбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн юм. (эх сурвалж: ergelt.mn/news/70/single/2253)

Нийслэлийн удирдлагууд сургуулийн автобусыг хоёр дахин хямд үнээр зээлээр авах боломжоос татгалзсан уу?

Уг нь сургуулийн автобусыг Б.Отгонсүхийн хэлсэн шиг 130 мянган ам доллароор бус 65 мянган доллароор буюу хоёр дахин хямд үнээр, зээлээр авах боломж байж.

Үүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн 2020 оны аравдугаар сард цахим хуудастаа бичсэн “Хүүхдийн автобусны үнийн асуудал нэлээд газар аваад байна. Хэдэн сарын өмнө танхимыг Хятадын танхимаар дамжуулан үнийн санал аваад өгөөч гэж байсан.  Гурван жилийн хүүгүй зээлээр 65.200 ам.доллар гэсэн үнийн санал Кинлун (KingLong) компани өгсөн. Зээлээр, хоёр дахин бага үнэтэй” гэх мэдээлэл баталдаг.

Харамсалтай нь С.Амарсайханы “командад” ажиллаж байсан нийслэлийн удирдлагууд сургуулийн автобусыг 65 мянган доллароор бус нэг бүрийг нь 303.3 сая төгрөгөөр Моннис Моторс ХХК-аас худалдан авах шийдвэр гаргасан байгаа юм.

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай  мэдээлэл анхаарлын төвд орж эхлэхэд УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Би энэ асуудалд ямар ч холбоогүй. Тэгээд ч би 2020 оны зургадугаар сард ажлаа өгчихсөн хүн. Гэрээ хэлэлцээр нь хэзээ хийгдсэнийг нь хэлж мэдэхгүй байна” гэж өөрийгөө өмгөөлсөн байдаг. (эх сурвалж: https://eguur.mn/144173/)

Уг гэрээ С.Амарсайханы хэлж байгаачлан түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 02-ний өдөр одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд байгуулагджээ. Энэ утгаараа С.Амарсайхан гэрээ байгуулахтай холбоотой асуудалд үнэхээр холбоо хамааралгүй мэт харагдаж байгаа ч тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө буюу Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байхдаа хэд хэдэн шийдвэр гаргасан нь уг гэрээ хэлцэл байгуулагдах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

С.Амарсайхан сургуулийн автобус худалдаж авах нөхцөлийг ингэж бүрдүүлчхээд УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явчихжээ

Нийслэлийн засаг дарга асан С.Амарсайхан сургуулийн автобустай холбоотой асуудлыг огт мэдээгүй байсан гэдэг нь худал болох нь дараах баримтуудаар батлагдаж  байна.

Баримт 1. С.Амарсайхан Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 1-р сарын 16-ний өдөр Тагнуулын ерөнхий газарт явуулсан А/263 тоот албан бичигтээ Эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээний автомашин, нийтийн тээврийн үйлчилгээний болон хүүхдийн сургуулийн автобус, цагдаагийн хөдөлгөөнт эргүүл, шуурхай албаны автомашины парк шинэчлэлтийн ажил нь холбогдох хууль дүрэмд нийцэж байгаа эсэх”-ийг асуужээ.

Харин тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл 2020 оны 1 дүгээр сарын 29 өдөр Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд явуулсан хариу албан бичигтээ “Танай албан бичигт дурдсан парк шинэчлэлтийн ажил нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтад хамаарч байна. Иймд дээрх ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3,4 хамааруулж хэрэгжүүлэх боломжтойг  үүгээр уламжилж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Баримт 2.  Уг үйл явдлын дараа буюу  2020 оны  04-р сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  “Хөрөнгө оруулалтыг зохион байгуулах тухай” А/463 тоот захирамж гаргажээ.

Уг захирамжид, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  3.4, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл арга хэмжээг зохион байгуулах эрхийг /Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга /Б.Цолмон/-т шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосугай.

2. Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 5 тэрбум 300 сая төгрөгийн 2 тэрбум 300 сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.11-ийн “1”-т тусгагдсан “Нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл парк шинэчлэлт, хүүхдийн сургуулийн автобус”-ын хөрөнгөөс 3 тэрбум төгрөгийг жагсаалтын 58.1.11-ийн “2”-т тусгагдсан “нийтийн тээврийн үйлчилгээний цахилгаан хөдөлгүүртэй их багтаамжийн автобусны Улаанбаатар хотын хариуцах хөрөнгө, дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмж”-ийн хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т,  эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн засаг даргын 2020 оны А/463 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлт, хүүхдийн сургуулийн автобус” төсөл арга хэмжээний төсөвт өртөг, нийслэлийн төсвөөс 2020 онд санхүүжих дүнг 2 тэрбум 300 сая төгрөгөөр тус тус бууруулсугай.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан” гэжээ.

Товчхондоо, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн С.Амарсайханд явуулсан албан бичиг болон  2020 ны 4-р сарын 21-ний өдөр гаргасан С.Амарсайханы гарын үсэгтэй “Хөрөнгө оруулалтыг зохион байгуулах тухай” А/463 тоот захирамжууд сургуулийн автобус худалдаж авах нөхцөлийг бүрдүүлчихжээ. Энэ утгаараа С.Амарсайхан сургуулийн автобус худалдаж авах асуудлыг анхнаасаа огт мэдээгүй байсан нь гэдэг нь худлаа болж таарч байна.

С.Амарсайханы захирамжийг үндэслэн НЗДТГазар, Моннис Моторс ХХК-тай гэрээ байгуулж, 23.5 тэрбумыг шилжүүлжээ

Хэл ам дагуулсан сургуулийн автобусуудыг нийслэлийн хөрөнгөөр худалдаж авах нөхцөл дээр дурдсанчлан ийнхүү бүрдэж гэрээг 2020 оны 7 дугаар сарын 02 өдөр захиалагч талыг Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ц.Уртнасан, нийлүүлэгч талыг Моннис моторс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар нар тус тус төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулжээ. Харин энэ үед Нийслэлийн засаг даргын түр үүрэг гүйцэтгэгчээр одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажиллаж байсан байна.

Гэрээг байгуулахдаа хэд хэдэн зүйлийг үндэслэсэн байдаг бөгөөд үүнд Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 1-р сарын 29-ний өдрийн 113 дугаартай албан бичиг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09/36 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2020 оны Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/463 дугаар захирамжууд болох нь гэрээнд тодорхой байна.

Уг гэрээгээр талууд “Хүүхдийн сургуулийн автобус” төслийн хүрээнд 200 ширхэг автобус /2020 онд: 75 ш, 2021 онд: 75 ш, 2020 онд: 50 ш/ авахаар тохиролцсон байна. Ингээд Нийслэлийн засаг даргын тамгын газар нэг ширхэг нь 303.3 сая төгрөгийн үнэтэй 75 ширхэг автобусыг 23 тэрбум 50 сая төгрөгөөр худалдан авахаар 2020 оны 7 дугаар сард Моннис моторс ХХК-тай гэрээ байгуулж, мөнгийг Моннис моторс ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна.

С.Амарсайханы захирамжаар Ж.Батбаясгалангийн үед байгуулагдсан уг гэрээ цаашид хүчин төгөлдөр хэрэгжвэл Нийслэл 2021 онд Моннис моторс ХХК-д 75 автобусны төлбөрт 23.5 тэрбумыг, 2022 онд 55 автобусны төлбөрт 16.6 тэрбумыг шилжүүлж таарах нь.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • 1111 (150.129.143.156)
    Энэ нэг юм ямар ханаж цаддаггүй амьтан бэ. Хэнд ч хэрэггүй усан оргилуур нэртэй хогийн цэг барьсан. Шунал нь шулам болсон нөхөр бна даа
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • алдийн байна (66.181.161.50)
    одоо шадар болоод бүр солиортлоо идэж байгаан биш үү зайлуулаач муу хужаагийн үлдэгдлийг гүлдийчихээд нүд хүний өмнөөс эгц харж чаддагүй харваас монгол эр бишлдээ
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • unen heldeg (66.181.161.50)
    бөө новш гаршсан хулгайчууд байна шүү юээ
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (103.229.120.227)
    Өлөн гуйлгачин юмаа.Аягүй бол ядуу өрхөд өгдөг хүнсний талоныг ч хусаж мэдэх гэр бүл байна шүү.шившиг shame shame
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (211.36.142.118)
    Amarsaihan bolih heregtei.shunal nb dendej
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.123)
    Амармайхан огцор.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Орших уу эс орших уу (64.119.16.236)
    Одоогийн залуучуудын өмнө тулгарч бга хамгийн том асуудал бол МАН-ын булхайтай ажиллагааг мэдсээр байж ажлаа хийж цалингаа авахын тулд дуугуй явж хуурамч амьдрах уу, эсвэл үнэнийг хэлж акулуудын өөдөөс жаоаахай болж залгигдан ажилгүй, орлогогүй болох уу гэдгээ сонсох сонголт. Энэ нь ажил хийхээс их туйлдуулдаг
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Sanuulga! (202.9.41.23)
    Hurelesuh, Oyun erdene nar Amarsaihaniig zailuulj namaa tsewerlehgui bol 24 ond ta nariig gudamj huleej bgaa gedgiig oilhoh heregtei.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.55.188.110)
    Амарсайхан бол төрөөс төрсөн тэрбумтан. Яаж гэж үү? Яг энд бичсэн шиг аргаар тэрбумтан болсон этгээд шүү дээ.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • 40k USD oor avaad 107k USD zarna. Ingej business hiivel hen chig l Monnis tower barina. 67K iin hed ni Monnis d, hed ni Amarsaihan d ochson ym boldoo? (192.82.68.58)
    Davartsan lalruud. Ynz buriin muu ymand dandaa ene Monnis yvj bh ym !!!
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
Top