өдөр
шөнө
×

Махны үнэд монополь тогтоосон “Хүчит шонхор”-ын тусгай зөвшөөрлийг хураан, бусад захуудад ижил эрх олгоё

Нэг хүнд 20 толгой мал ногддог, малын тоо нь хүн амын тооноосоо хавьгүй илүү хэмээн бахархдаг монголчуудын махны зах зээл хэдхэн хүний атганд орж, дэлхийн зах зээлийн ханштай тэнцүү шахам үнээр махаа худалдан авдаг болсоор удлаа. Коронавирусын дэгдэлтийг хязгаарлах хөл хориотой зэрэгцэн махны үнэ улам бүр нэмэгдэж, орлогоо сойлгосон иргэдийн нуруунд үүрэхийн аргагүй дарамт үүрч ирлээ.

Ковид-19 халдвар дэлхийн эдийн засгийг өмнө байгаагүй хэмжээнд хямрааж, тодорхой хөл хорионы дэглэм барьж байгаа улс орнууд өвчнөөр далим хийн бараа, бүтээгдэхүүний үнийг хөөргөсөн компаниудынхаа тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын Засгийн газар ч дэлхий нийтээр мөрдөж байгаа энэ дүрэм, журмыг мөрдөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг дур зоргоороо хөөрөгдсөн аж ахуйн нэгжийг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

Гэвч энэ зарчмыг аж ахуйн нэгжүүд үл ойшоох нь “Монголын хууль гурав хоног” гэсэн хэлц үгийг сануулах аж. Хамгийн сүүлийн хөл хорионы өмнө кг махны үнэ 12-14 мянган төгрөгт хүрч, 68 сая малтай хэмээн бахархдаг монголчуудыг шоконд орууллаа. Хатуу хөл хорионы олон хоногуудыг хоосон өнгөрөөхгүй гэсэн иргэд үнэтэй ч байсан хамаагүй хоолны махаа худалдан авч, үнийн хөөрөгдөл явуулсан захын эзэд халаасаа зузаалаад л өнгөрөв.

Махны үнэ хөөрөгдөх ажилд нийслэлчүүдийн махны худалдааны ихэнх хувь нь эргэлдэж байдаг “Хүчит шонхор” зах голлон оролцож, ачаалал нэмэгдсэн учраас Цагдаагийн байгууллага аргаа барахдаа иргэддээ “Хүчит шонхор”-ыг зорихгүй байх зөвлөмжийг гаргаж байсан нь иргэдийн болон автомашины хэт бөөгнөрөл үүсгэж, ковидын халдвар тархах вий гэдгээс сэргийлсэн хэрэг байв.

“Хүчит шонхор” зах яагаад нийслэлийн махны үнийг хэзээнээс, хэрхэн атгадаг болсон бэ гэсэн асуулт олон жилийн турш хүмүүсийн тархинд эргэлдэж байдаг. Хүмүүс ажил, амьдралдаа түүртээд гол шалтгааныг нь анзаардаггүй ч махны үнэ нийслэлд 1000, 1000 төгрөгөөр нэмэгдэж байдаг, тэрийг нь хэн ч боль гэж хориглодоггүй нэгэн шийдвэрийг 2014 онд Э.Бат-Үүл Нийслэлийн засаг дарга байхдаа гаргаж байжээ.

Э.Бат-Үүлийн гаргасан захирамжиндаа “Хүчит шонхор” захын ажиллах цагийг үүрийн 05:00 цагт эхлүүлэх зөвшөөрөл олгосон байдаг. Энэ бол орон нутгаас нийслэлийг зорьсон бөөний махны худалдаа ганцхан энэ зах дээр төвлөрч, “Хүчит шонхор”-ын эздэд давуу эрх олгосон шийдвэр байлаа. Засаг даргын саналаар ганцхан “Хүчит шонхор” л 05:00 цагт үүдээ нээнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад захууд 9-11 цагт онгойх эрхтэй болсон нь орон нутгаас хотыг зорьж байгаа махны бизнесийнхэн хар үүрээр “Хүчит шонхор”-ыг зорьж, энэ зах хотынхны хэрэгцээг бусдаас түрүүлэн хамж, бусад захын махны худалдаачид, иргэн бүр “Хүчит шонхор”-ын үнийн хамаарал, халаасанд багтах шалтгааныг бэлтгээд өгсөн хэрэг.

Засаг дарга хотынхоо бүх захад биш юмаа гэхэд тодорхой хэдэн захад “Хүчит шонхор” шиг өглөө эрт үүдээ нээх зөвшөөрөл олгосон бол ковидын халдвар аюулын харанга дэгдэж байгаа энэ цаг үед нийслэлийн иргэд махны үнийн дарангуйлалд орж, монопол захын хэтэвчийг дүүргэхгүй байх байлаа.
Зуд болоход нохой зоолно, зовлон ирэхэд лам зоолно гэсэн монголчуудын хэлц үг бий. Энэ үг орчин цаг дээр бол “Өвчин зовлон нүүрлэсэн Улаанбаатарт махны худалдаачин л зоолж байна” гэсэн хэлбэрээр буух аж.

Энд хамгийн анхаарал татаж байгаа нэг зүйл бий. Ард түмэн ковидын тархалтаас өөрийгөө хамгаалах гэж хичээж байхад нийслэлийн махны үнийг базан хөөргөж байгаа захын эзэн нь Монголын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, гэхдээ бүр ковидтой улаан гараараа нүүр тулан, бодлого боловсруулж байсан хүн гэвэл хүмүүс итгэх болов уу. Гэхдээ энэ бол үнэн. “Хүчит шонхор” зах нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы төрсөн эцгийн үүсгэн байгуулсан компани бөгөөд Т.Мөнхсайхан өнөөдөр төрсөн ахын хамт хувьцааг эзэмшдэг болох баримтыг доор нийтэлсэн байгаа.

Ковидын халдварын дэглэмийг сахин хөл хорионд орсон ард түмнээ үнийн хөөрөгдөлгүй махаар хангах юмсан гэсэн бодол Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаас гарахгүй байгааг өнөөдөр хотынхон тэр чигээрээ харж байна. “Хүчит шонхор” зах цаашид ч үнийн хөөрөгдөл явуулсаар байх нь тодорхой. Тиймээс зах зээлийн харилцааг зохицуулахын тулд энэ захын цор ганцаараа өглөө эрт нээгддэг тусгай зөвшөөрлийг цуцлах, эс бол бусад захуудад ижил эрх олгож болохгүй юу Нийслэлийн Засаг дарга аа! Энэ бол иргэдээ бодсон хүнлэг, зах зээлээ зохцуулсан ухаалаг шийдвэр байх юм.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (202.126.88.45)
    Zah zeeliinhee zarchmaar l yavna sh dee, erguu kommunist setgelgeeneesee sal
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Ха ха (103.26.194.159)
    Ченжүүд малчидаас мах хямд авч иргэдэд үнэтэй зарж өндөр ашигтай ажиллаж байгаа нь хүчит шонхорын эздүүд сайд болж байгаагаас харагдаж бна.залуу хүн сайн ажиллах болов уу гэж бодож удаа. Гэтэл ёс зүй харьцааны наад захын мэдлэггүй хүн өсөн бналээ хөөрхий.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • bk (202.126.90.159)
    Малчиддаа махны үнэ тэд байх ёстой гэсэн заалт гаргалдаа сда минь малчид чинь хэзээч малаа хямдхан өгдөггүүм ямар тэнэг сда вэ.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
    • (103.229.123.68)
      Malchidaas mash hyamdhan awdag shv dee
      2021 оны 04 сарын 19
  • Зочин (202.9.46.89)
    Ийм их олон сая малтай байж өчүүхэн зүйлийг зохицуулж чаддаггүй, төр, удирдлагууд байгаад байдаг, даанч дээ.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Иргэн (59.153.114.191)
    Тэр хүчит шонхор бол Маш бохир заваан газар. Модон жорлонгоосоо гарч ирээд шууд ачаатай махан дээгүүрээ туучиж махаа махаа бөөнддөг!!! Түй!!! Татан буулгаж хаа!!!
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
    • ...(66.181.186.242)
      yag unen
      2021 оны 04 сарын 19
  • Etseg (43.242.243.183)
    Mahnii uniig eruul mendiin yam meddeg boltson yum uu..
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • Иргэн (59.153.115.235)
    Эрүүл мэндийн салбарыг махны зах шигээ болгочих санаархалтай бацаан
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • уншигч (59.153.114.48)
    монополчлох арга эрх мэдэтлнүүд бие биенээ дэмжиж ард түмний дунд зориудаар хиймэл эрх дарх үүсгэж эрх мэдлээ тогтоодог. Яагаад заавал нэг зах дээр ийм эрх өгөөд бусдад өгөхгүй байгаа нь ойлгомжтой ингэж нөгөө баячууд төрдөг мөнгөний төлөө засгийн эрхэнд албанд шунадаг. Тэдний зүрх мөнгөө өсгөж бусдаас илүү амьдарч байгаа гэдэг дээр бардамнаж гайхуулж амьдрах. Ийм хүмүүс ард иргэд та бидний эрх ашиг, аюулгүй байдал, эрүүл амьдрах тухай зүрхнээсээ бодох уу???. Үгүй тэдний зүрхэнд мөнгө, эд агуурсаар дүүрчихсэн хүсэл шунал байгаа болохоор өөр юугч бодох чадваргүй чадах ч үгүй.
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.142.155)
    Энд өмөөрч хамгаалаад байгаа махны ченж худалдагч нэртэй бохир заваан новшнуудаа өгөр хөгцөрсөн хужаатайгаа далд ороорой... Би болон бидний ах дүүс хэзээч наад бохир заваан газраас чинь мах авдаггүй за... Хотхонд маань махны цэвэрхэн дэлгүүр байдаг.... Үнэ нь наад бузар газраас чинь бүр хямд гээд боддоо... Шинэхэн амттай цэвэрхэн... Үхсэн малын мах зарж байсан чинь баримтаар сошиалаар гарсан шүү бузруудаа....
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.142.155)
    Татан буулгаж ченж нэртэй хужаагийн гар хөл боол нь болсон махчдыг журмал хотын дарга Сумъяабазар та... Ажлаа хий яах гэж хотын дарга болсон юм???????!!!!!!!... Махны цэвэрхэн павилонуудыг хотын төвд олноор нээж Ченж биш засаг нь шимтгэлээ түрээсээ авч нийслэл хотдоо хуримтлалын сан үүсгэ... Сэтгэж чадахгүй бол надаас зөвөлгөө ав окау... Маш энгийн а амархан шиидэх асуудал Сумъяабазараа!!!!!!!
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.187)
    Энэ захыг татан буулгах хрэгтэй арай үнэтэй шүү
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • Mongol hun (192.82.76.120)
    Ataarhaad uhleeldee, busad zah deer ugaasaa neelttei l baigaa biz dee? Ern bol zah zeeliin huuliar zohitsuulagdaad l yawah jamtai. Tegeed ch huchit shonhor zah makhny uniig togtoogood baigaa um bish, erelt niiluuleltiin daguu howor um untei boldog doo!!! Tegeed ch hooloo awch idej chadahgui baigaa bol uurtuu gomd. Emzeg buleg boloh hugshchuud, tahir dutuu irged bish bol, duugai ajil hii, noiroo hasaad ajil hiildee. Chatsag tsarialaad gomdol shaahaa boli zaluusaa
    2021 оны 04 сарын 18 | Хариулах
  • иргэн (203.91.115.52)
    5 өдөр л мах авахгүй хэнч авахгүй болчихолдоо тэгээд л бууна шүү дээ
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.178.28)
    Хэрэв үнэ бууруулахгүй бол хүчид шонхор захыг бүр мөсөн хаа. Хэнд хэрэгтэй юм. Улс том том захын боол болждээ хууль хүчныхэн барлаг нь болж амаа үдүүлсэн харалган сохор болжээ
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
    • Jinhen hiimortoi Mongol er(192.82.76.120)
      Nowsh gej, cham shig umand zoriulaad buh um ungui bas hyamd baih estoi yu!!! Archaagui gar ve
      2021 оны 04 сарын 17
  • Уг мэдээлэлтэй санал зөрөлдөгч (66.181.161.4)
    Хаа хамаагүй юм бодож бичхээ болиочээ.Та нар шиг тэнэг юмнууд моголчуудыг шариг дутуу болгож дууслаа....Даалгавартайм шиг л байхийн😡😡😡😡
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Zochin (64.119.22.170)
    Huchid shonhor zahiin shunaltai bossod ih uchir bgaa shuu.
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
    • Kkk(192.82.76.120)
      Ymr uchir kkk! Zugeer l hii hooson ataarhal!!! Chamaig bi tusuulj baina, archaagui guzeegee ilsen, tom tom yaridag hernee sohor zoosgui bas boloogui dandaa shaltag toochdog dund nasny gulug baigaa daa
      2021 оны 04 сарын 17
  • Сэргэлэн (202.9.40.81)
    Махны үнэнд Мөнхсайхан эмч ямар буруу бнаа. Мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа мундаг залуу эмч
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.51)
    Нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг, хүнсэндээ хамгийн их малын мах хэрэглэдэг ард түмэн мөртлөө махны үйлдвэрлэл хөгжихгүй, үйлдвэрүүднь гадаадад мах экспортлохоос бусад үед ажилгүй сул зогсож байдаг ийм улс манайхаас өөр байдаггүй болов уу? Асуудлын бүр гол гогцоо нь манай бэлчээрийн мал аж ахуйн онцлогт байгаа юм. 12-р сараас эхлээд мал турдаг учир тарган мах зар зээл дээр нэн ховор. Энэ махны үнэ өсөх 1 шалтгаан. Малчид сум орон нутагт ямар нэгэн татвар төлдөггүй харин ч байнга нийгмийн халамжийн мөнгө авч байдаг бөгөөд хөдөөд мөнгөний хэрэгцээ хотынхноос харьцангуй бага учир өөрсдийн хэрэгцээт малаа зараад бусад нь даац хэтэрсэн бэлчээрээ талхлаад байж байдаг. Энэ 2 дахь шалтгаан. Үйлдвэрийн бус аргаар бэлдсэн хүнсний аюулгүй байдлын ямар ч шаардлага хангаагүй зар зээлд зарагдаж буй мах нь ченж нэртэй дамжлагууд тус бүр дээр үнэ нэмэгдэж байдаг. Махны үнэ тогтвортой байлгах зорилготой нөөцийн мах нь төрийн оролцоотой учир цөөхөн хэдэн хүний халаасыг зузаатгах арга болчихсон.гэх мэт олон зүйл байна аа
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
    • Irgen(192.82.76.120)
      Uildwer yaj hugjih uu? Ajil hiih, hudulmur hiih hun bhgui, hudlaaa tom tom um yarihaas tsaashgui bolson bna! Ajil hiihgui tegeed buh um ungui bas hyamd baih estoi geed bodson almas buleg ikh baigaa n gunigtai!!! Uidwer baiguulna gej bargiin aawyn huugiin hiideg zuil bish, ikh zardal garna, hariutslag undur baidag shig baigan. Zeel awna, barilga barina, tsalin tulnu, tatwar tulnu, geh met achaalal ikhtei bh uchirtai!!! Medeej hereg neg gedsee ilsen nuhur “yu badgiin tiim bwal ingechine, tegchine” geed hutsaad l suuj baigaa biz! Um yarih, shuumjleh amarhan harin yag ajil hiih tiim amar zuil bish baih shuu!!!
      2021 оны 04 сарын 17
    • Өвөө эмээ...(66.181.161.64)
      Махны үнэтэй холбон үзье....1..Хууль гэдэг гууль болсоны баталгаа...2...Мөншө хөрөнгө эрх мэдэл байхад юу ч хийж болно../ хүн алж, хүчиндэж, залилан, дээрэм , хулгай, ямар ч хуулийг зөрчих/...гэх мэт тоолоод гаслаад ыаршгүй...3...Ганц зөв гарц хууль хууль, шүүхийн тогтолцоог сууриар нь өөрчлөх, цаазыг сэргээх.../ гүйцэтгэлийг ил тод олны нүдэн дээр гүйцэтгэх/...толгойг нь хийсэн хэрэгтэй нь олны хөлийн газар шонд өлгөх....Тэр цагт бүх үйл журмандаа орно....Хууль зөрсөн бол хэн гуайн ч толгой бөндгөс болно....
      2021 оны 04 сарын 17
  • Иргэн (202.9.46.86)
    Бүхэл бүтэн улс байж ганц захын боссыг дийлэхгүй новш юмаа. Заавал НӨАТ-ын баримт өгдөг болгох хэрэгтэй. Тэгж байж л цэгцэрнэ. Бүх захуудыг адилхан эрхтэй болгох хэрэгтэй. Ийм арчаагүй төртэй байгаадаа харамсаж байна. Тэвчээрт хязгаар байдаг шүү новшнуудаа...
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Ламбугай (202.55.188.82)
    Үүнд Мөнхсайхан хамаагүй шүү дээ. Хаана ч очсон бөөс шиг шигчихсэн байдаг ченж нэртэй паразитууд л хийж байгаа юм.Энэ хэдэн хулгайчийг 30 жил төрийн буянаар монголчууд тэжээлээ.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
    • Hudulmur hii(192.82.76.120)
      Remax geh met bas parazit uud garchihlaa, hunii hiisen umyg zugeer l zar tawiad l buun mungu, gde hudulmur!!! Deerees n huuli batluulaad zuwhun tiim zuuchlagch naraar damjih estoi uhaany monopoly nuhtsul uusgesen gej oilgood baigaa, buruu bj magad!!! Gehdee ymr ch hariutslag uurehgui murtluu busdyn hudulmur hiisenees huu hamaad awch baina gej uzdeg hun dee bi
      2021 оны 04 сарын 16
  • Зочин (59.153.87.170)
    uls nootsoo beldeed hawariin ued ard tumendee niiluuleech hudlaa chadahgui bj morooroo ajlaa hiij bgaa humuusiig zugeer bailhaach mahniihaa kowotiig bagsagaach hujaad hamag mahaa bazuulchaad mahnii homsdol uusegcheed hutsaad baihaa boliochee hamag mahiig hujaa nar hamaad bnshdee malnuudaa
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.143.170)
    Хүчит шонхор за цэвэрхэн зах зорилгоо сайн биелүүлж байгаа. Гэтэл сүүлийн үед мах зарж байгаа наймаачид нь хүнлэг бус хүмүүс ажиллах болсон.Мөнхсөйхан гэдэг эмч залуутай ямар ч холбоогүй гэж бодож байна.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Агаа (192.82.81.98)
    Бусад захууд нээлттэй шүү дээ мал минь энэ Батэрдэнэ гэж гөөжгийг болдог бол махлаад нохойд хаяж өгөх юмсан юуч мэдэхгүй байж
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
    • Irgen(66.181.161.49)
      Tatan buulga
      2021 оны 04 сарын 16
    • (66.181.161.49)
      Shuud tatan buulga Amanda's Orson uneer zardg shuu dee
      2021 оны 04 сарын 16
Top