өдөр
шөнө
×

Жалга руу халтирч орсон түргэн тусламжийн автомашиныг татаж гаргасан жолоочид хандан талархал илэрхийлжээ

Он солигдох мөчид жалга руу халтирч орсон байсан түргэн тусламжийн тэргийг нэгэн жолооч автомашинаараа татаж гаргажээ. 

Энэ талаар  Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн ажилтан өөрийн цахим хуудастаа, “0190 УБӨ BMW машины жолооч таньд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн  21-22 цагийн хооронд гадаа -30 хэмийн хүйтэнд Чингэлтэйн уулын өгсүүр гудманд /Чингэлтэй дүүрэг 17хороо сурагчийн 49р гудамж/ түргэн тусламжийн автомашин жалга руу халтирч орсон байхад алтан цагаа зарцуулан татаж гаргаж өгсөнд чин сэтгэлээсээ баярлалаа.

Мөн уул руу алхаж явахад дуудлага өгсөн айл руу хүргэж өгсөн prius 20 маркийн автомашины жолооч 2 залууд , ойр гудманд явж байсан залуучуудад машин түрэлцэж өргөж өгсөнд баярласнаа илэрхийлж чадалгүй дуудлагандаа явжээ. 

Өөрсдийг нь хартал нь шэйр хийгээд өгөөрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн бичиж талархал илэрхийлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top