өдөр
шөнө
×

Архангай аймгийн Батцэнгэл суманд хүнс тээвэрлэн очсон иргэн хүүдээ коронавирус халдаажээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн очсон нэг иргэн нийслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьтал байсан тухай мэдээллийг Аймгийн шуурхай штаб 11-р сарын 27-ны 12.50 цагт авчээ. Мэдээллийн дагуу аймгаас мэргэжлийн багийн бүрэлдэхүүн шуурхай бүлэг байгуулан тус суманд тандалт судалгаа хийж, түргэвчилсэн оношлуураар хоёр өрхийн есөн иргэнээс шинжилгээ авахад нэг хүний шинжилгээний хариу эерэг, найман хүнийх сөрөг гарсан байна. 

Улмаар шинжилгээний сорьцыг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү дээжийг явуулахад ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Ийнхүү Архангай аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсаныг тус аймгийн Онцгой комисс өчигдөр орой иргэддээ мэдээллээ.

Зарим эх сурвалжуудын зүгээс Архангайд батлагдсан халдварын тохиолдол нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй бариач эмэгтэйн ойрын хавьтал гэдгийг хэлж байна. Бариач эмэгтэй нь  жолооч Д-гийн ойрын хавьтал аж. 

Бариач эмэгтэйн хувьд дуудлагаар бариа хийдэг байсан гэх бөгөөд одоогоор өөрийн явсан маршрутаа бүрэн дүүрэн санахгүй, төөрч будилж мэдээллээ өгч байгаа нь хавьтагчдыг илрүүлэхэд хүндрэл учруулж байгаа гэх мэдээлэл байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top