өдөр
шөнө
×

“Бодь-электроникс” ХХК 6.5 тэрбумын төсөвт өртөгтэй цахим гавыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт нийлүүлж эхэлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 16-ний өдрийн хуралдаанаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тогтоол батлагдсан. Уг тогтоол 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт хоёр удаа хойшилж байсан. Тэр хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ. Энэхүү ял хэрэгжснээр хүн ажил эрхэлж, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг онооно. Хүн амь, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохгүй. Гагцхүү зам тээврийн осол, болгоомжгүй хүний биед халдсан зэрэг хүнд онооно. Улаанбаатар хотод мэдээллийн ганцхан төв ажиллана. Ойролцоогоор жилд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноодог гэсэн судалгаан дээр үндэслэсэн. Жишээ нь, оюутан хүн хөнгөн ял авлаа гэхэд энэ ялыг оноох юм. Өөрөөр хэлбэл, гэр сургуулийнх нь хооронд явах замыг нь татна. Хэрэв зааж өгсөн чиглэлээс гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Цахим гавыг хөл, гарт нь зүүнэ. Шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн” гэсэн мэдээлэл өгч байв.

Улмаар  2021 оны улсын төсөвт цахим гав худалдаж авахад зориулж 6.5 тэрбум төгрөгийг суулгуулжээ. Тэгвэл Д.Загджав даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас уг цахим гавыг эхнээс нь худалдаж аваад эхэлсэн байна.

Цахим гавыг УИХ-ын гишүүн асан Л.Болдтоой нэр холбогддог Бодь-электроникс ХХК ШШГЕГ-т нийлүүлж байгаа бөгөөд тус гавыг худалдаж авах урьдчилгаа төлбөрт 724 сая төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Бодь электрониксийн дансанд шилжүүлсэн байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг ялыг хэрэгжүүлснээр хорих зардлыг гурав орчим тэрбум төгрөгөөр бууруулна хэмээн мэдэгдэж байв. Х.Нямбаатарын хэлсэн үгнээс харвал улс эхний ээлжид зургаан тэрбумыг зарлагадаад цаашид гурван тэрбумыг хэмнэх нь.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.9.46.179)
    Tender zarladaggui l husdag boljee
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.161.34)
    ХАЙРАН МӨНГӨ МӨНГӨГҮЙ ЯДУУ ГЭЭД БСАН ГАВАНД ИИМ ИХ МӨНГӨ ЗАРДАГ БНА ШДЭЭ
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.126.88.182)
    Дундаас нь хэдэн төгрөг хусаж байгаа бол гэж л бодож байна.
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.152)
    Мөнгө хэмнэх биш идэх аргаан олжээ
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.98)
    hariron mongo eostoi bolloggui zil hiije
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Ц.Ямдоржиев (66.181.161.81)
    Мөнгө хөрөнгө идэж ууж гудардаг УИХ ЗГын гишүүд төрийн өндөр албан тушаалтнууд өөрсөндөө зориулж ийм ял бий болгож гав өндөр үнээр авч байгаа юм аа хүн харахад гэмгүй амьтан энэ муу гаваа нуугаад л явах гэж байгаан шоронд орчихлоор хүн болгон харна сонсоно адлана тавлана
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Дэндүү хайран мөнгө дэмий зүйлд зарж байна Өрх бүрд сая төгрөг өгч чадахгүй гээд байсан чинь Гаванд ийм их мөнгө зарахийм
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (43.228.131.238)
    ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР ЭНҮҮГЭЭР ЯААДГИЙН БОЛОО. МӨХӨС БИ ОЙЛГОХГҮЙ ЮМ.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
Top