өдөр
шөнө
×

Жолооч Д-гийн ойрын хавьтлын хүн "Эмоци" продакшны тоглолт үзжээ

Жолооч Д-гийн ойрын хавьтлуудаас коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 9 болоод байна. Тэгвэл тэдний нэг нь Эмоци продакшны тоглолтыг үзжээ. Тэрээр Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимд үзсэн байна.

Мөн халдвар батлагдсан оюутнууд маршрутаа худал хэлсэн учир тагнуул, цагдаа мөрдөж, маршрутыг тогтоосон байна. Эдгээр оюутнууд нь цайны газар, караоке болон ойрын харилцаанд орсон гэх мэт асуудлууд гарсан учир эрсдэлтэй гэж үзэн мэргэжлийн байгууллага анхаарал хандуулж ойрын хавьтлуудыг олж шинжилгээ хийжээ.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Эмоци” продакшнаас дараах зарыг тавьжээ.

Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын
17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,
16 дугаар эгнээний 35-44,
15 дугаар эгнээний 36-46,
14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top