өдөр
шөнө
×

Залруулга: Нүүрсний компаниудаас “Зуучлалын хөлс” авдаг байсан гэх асуудалд Б.Ганхуяг холбоогүй байжээ

Цахим мэдээллийн Newstv.mn сайт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, Ө.Сумъяабаатар, Э.Онон нар нүүрсний гэрээ байгуулахдаа Зуучлалын хөлс нэрээр тонн тутмаас 3.0-3.5 ам.долларыг хувьдаа завшдаг байжээ гэх мэдээллийг 2020.09.12-ны өдөр нийтэлсэн. 

Нүүрс нийлүүлэх гэрээг тухайн үед буюу 2017-2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, Хууль эрх зүйн газрын захирал Э.Онон, Захиргаа удирдлагын газрын захирал Ө.Сумъяабаатар, Геологи, Уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнбаатар, Маркетинг хариуцсан газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Серикжан нарын гарын үсэгтэйгээр хийддэг байсныг дараах баримт нотлож байна. 

Б.Ганхуяг, Ө.Сумъяабаатар нар Зуучлалын хөлс нэрээр нүүрснээс их хэмжээний ашиг хүртэцгээдэг байжээ гэх нийтлэлд дурдагдсан "Иннер Монголиа Зи Туо Интенрнэйшнэл Трейд" ХХК-тэй гарын үсэг зурж гэрээ байгуулсан хүмүүсийн гарын үсэг

Уг нийтлэлд "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг нүүрсний гэрээнээс “Зуучлалын хөлс” авдаг байсан мэтээр бичихдээ сэтгүүлч мэдээллийг олон талт эх сурважлаас нягтлан тодруулаагүй алдаа гаргасан нь олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэхэд хүрчээ.

Иймд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хүлцэл өчиж, Б.Ганхуяг тус асуудалд холбоогүй болохыг үүгээр залруулан мэдэгдэж байна. 

Б.Ганхуяг Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод нүүрс борлуулалтын асуудлыг нээлттэй, ил тод болгосон талаар тус компани дахь эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сард Б.Ганхуяг тус компанийн гүйцэтгэх удирдлагад томилогдсоноос хойш нүүрс худалдан авагчийг Нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулдаг болжээ. Мөн урьдчилгаа төлбөрөөс эхлээд өндөр шалгуур тавьдаг болсон нь томоохон худалдан авагчидтай шууд харилцаж, дундаас нь хэн нэгэн зуучлал хийх боломжийг хаасан байна. 

NEWSTV.MN САЙТЫН РЕДАКЦИ
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.90.106)
    Buh ymiig n urgejluuleed l yawj baigaa daa. Udahgui tegeed unen mun n todroh ym baigaa biz
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
    • Заяа(66.181.170.67)
      Аль хэдийн залруулга хийгээд оруулсан байсан шдээ.
      2020 оны 09 сарын 14
  • ХаХа (66.181.189.210)
    Ямар хурдан бууж өгдөг юм бэ, newstv.mn захирлаар нь дамжихгүйгээр зуучлалын хөлс авах боломжгүй штэ. аймхай юм бэ, амралтын өдрөөр бангадуулж дээ, янз нь.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
    • (202.126.90.132)
      Naad Gankhuyag gedeg hun chine ter ued zakhiral baigaagui geed bichtsen baigaa yum bishuu tenegee. Ondoo ajil hiideg baisan l ba shd zaaval tegsen baih yostoi gej avgaigaa harddag shig busdiig hardahaasaa icheech dee.
      2020 оны 09 сарын 14
Top