өдөр
шөнө
×

МАН 100 жилийнхээ ойгоор угшил нэгт МАХН-ыг өөртөө нэгтгэж сюрприз барих бололтой

Улс төрийн ууган хүчин болох МАН 2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуульд амжилтгүй оролцож дараалсан ялагдал хүлээсэн. Энэ бүх сонгуульд МАХН МАН-ын саналыг хувааж ялагдалд хүргэж байсан нь нууц биш гэдгийг олон хүн хэлдэг. Тиймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр МАН гурав дараалсан ялагдлаа зогсоох хувилбар боловсруулсан нь МАХН-ыг өөртөө нэгтгэх асуудал бололтой.

Хоёр нам нэгдэх ажлын хэсгийг МАН-аас Д.Амарбаясгалан, МАХН-аас Б.Тулга нар ахлан ажиллаж байгаа бөгөөд хэлэлцээр амжилттай өрнөж байгаа гэх мэдээлэл байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар тодорхой хариулт өгчээ.

Тэрбээр “100 жилийн ой бол үнэхээр том, түүхэн үйл явдал. Үүнийг зөвхөн Ардын нам, МАН-ын ой юм шигээр булаалдах хэрэггүй. Энэ бол монголд улс төрийн нам үүссэн ой. Тийм учраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудын баяр.

Ардын нам гэж нэг хэсэг нь нэрлэе гэсэн байгаа юм. Нөгөө хэсэг нь оросын нөлөөгөөр Хувьсгалт нам гэж нэрлэе гэсэн. Ингээд маргалдаж маргалдаж 1921 оны гуравдугаар сард хуралдахдаа дотооддоо Ардын нам, гадаадад Хувьсгалт нам байя гээд хоёр нэрийг зэрэг хэрэглэхээр тогтсон. Тийм учраас энэ хоёр нэр хоёулаа 100 жилийн настай. Бид нэг угшилтай.

Гэхдээ МАН-ын нөхдүүд нэг хэсэг олонхоороо шийдсэн, болоо гээд ширээ шаадаг байдалтай байсан. Харин бид үгүй, цөөнхийг эрх ашгийг дандаа бодолцох ёстой гэдэг байр суурьтай байсан. Яагаад гэвэл өнөөдрийн олонх маргаашийн цөөнх болж болно гэдэг зарчим дээр тулгуурласан социал демократ үзэлтэй нам.

МАНАН-гийн эсрэг тэмцье, байгалийн баялгийг ард түмний өмч болгоё, Оюутолгойн гэрээг буруу байгууллаа гэдэг дээр бидний зам салсан. Гэтэл сүүлийн үед МАН-ын удирдлагууд Оюутолгойн гэрээ буруу байсан юм байна, Дубайн гэрээ бүр буруу, байгалийн баялаг чинь ард түмний өмч юм биш үү, МАНАН гэдэг үзэгдэл ямар аймар үзэгдэл вэ гэж ярьж эхэлсэн. Ингэж бидний байр суурь, ярьдаг зүйл ойртож эхэлсэн.

Дарга бол ирнэ, явна. Солигдоно. Тэгэхээр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэдэг хүмүүс намынхаа гишүүдээс асуух хэрэгтэй. Түүнээс биш би энд нийлнэ, нийлэхгүй гээд мэдэмхийрээд суумааргүй байна. Ямар миний хувийн компани биш. Энэ бол хоёр намын дарга нарын шийдэх асуудал биш.

Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга гишүүдтэй хуралдаад шийдэх хэрэгтэй. Тэр битгий хэл ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр намын гишүүдийн олонх, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ.

Энэ нэвтрүүлэгт оролцож байгаагийн хувиар ард түмэндээ та бүхний мэргэн оюун ухаан үүнийг шийднэ гэж хэлье.

Энэ асуудал нэг тал руугаа гарвал бид Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо ярилцахаас өөр аргагүй. Нэгдэх шаардлагатай гэж үзвэл бас тусдаа асуудал бий болно" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (19)

  • Наранчтмэг (66.181.161.35)
    Та нар одоо албан тушаалын төлөө өрсөлдөад бгаа юму Эх орныг минь баахан цөлмөж цөлмөчихөөд ичих нүүргүй бусуу та нарын аль адин ч гарах.ёсгүй хүмүүс эх орноороо.наймаалцахаа болиочээ шудрага үнэнчээр удирдан авч.явсан хүн 1 ч алгаа.та нар одоо больдоо Ард түмэн бид хэцүүдэж бна та нарын худал хуурмаг үгнээс чинь үнэхээр залхаж бна бидэнд та нарын нам эвсэл хэрэггүй ээ Ард иргэдээ ядуу тарчиг амьдруулж бгаагаа юу гэж.ойлгох вэ та нар шиг мөлчигчид бидэгд хэрэггүй ээ
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.186.201)
    Та нарын 100 жилээс өмнө жинхэнэ 400 жил болох гэж буй үнэнд хүрчихсэн юм бий .
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • нэмэн (66.181.186.201)
    Н.Энхбаяр--С.Ганбаатар--М.А.Х.Нам нэгдмэл нэг алдаж болохгүй. Ард иргэд дотор эх орны жинхэнэ төгс хүн байж л байгаа. Жинхэнэ юмаа алдав. Нийлж болно, нэгдэж болно.
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Дулам (66.181.191.235)
    Сюрприз гэчихжээ сэвээрэй
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Бүжидмаа (150.129.140.44)
    Анхнаасаа л эв нэгдэлтэй байсан бол юу гэж ийм байдалд хүргэх вэ намаа хувааж талцдаг нь анхнаасаа л мордохын хазгай байсан МАХН д бас муугүй лидрүүд боловсон хүчин бга нэгдэж бгаад боловсон хүчний асуудал дээр анхаарах хэрэгтэй
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
    • (139.5.219.104)
      Оюутолгойгоос болж нэг дор байх аргагүй болсон юм шүү сбаяр оюутолгойн гэрээг хийнэ 34 хувь байхад болно гэж зүтгэсэн энхбаяр зөвшөөрөөгүй сонгуульд энхбаярыг санаатай унагаж элбэгдоржийг гаргаж ирж ерөнхийлөгч болгож энхбаярыг шоронд хийсэн ман нам олон жил оюутолгойн гэрээг цээжээрээ хамгаалж ирсэн нь үнэн харин энхбаяр энэ гэрээ луйврын муу гэрээ болсон гэж хэлсэн одоо эрх баригчид үнэнд гүйцэгдэж буруу муу гэрээ болж гэж хүлээсэн ийм учраас эвлэхэх хөрс бий болсон байх бас дээр нь манан мафи байдаг аюултай зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч тэр хүмүүсээсээ салья гэж дуугарч эхэллээ энэ бүхэн махн д таалагдаж байгаа шүү дээ ингээд буруугаа засаж гэмээ мэдээд эх орноо бодвол нэгдэж энэ гаж тогтолцоог засвал сайн л байна даа
      2021 оны 02 сарын 26
  • Зочин (202.21.108.186)
    Н.Энхбаяр олон сонгуульд АН-д буян болсон доо.
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Дулам (202.9.46.157)
    МАХН гэдэг үеээ өнгөрөөсөн нэрийг дахин эргүүлж сэргээхгүй варинт болзолтой нэгдвэл болох л юм Улс төрийн ашигтай үедээ нийлээд дургуй хүрсэн үедээ салаад байвал тийм юм гэж байхгүй байж таарна Хэрэв нэгдвэл дээд шүүхэд бүртгүүлэхдээ энэ талаар баталгаажуулах хэрэгтэй дээ
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • УУГАНБАЯР (66.181.161.20)
    Үнэний төлөө нэгдэхэд буруу нь юу байх бэ эвтэй байхдаа хүчтэй гэдэг биз дээ
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.190.129)
    Odoo negdeh heregtei negdchiheed MAXH -g baihgui bolgo daraa ni Enkhbayar dargiig gert ni suulga naad hun chini baij bolhgui
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Ман (202.126.89.184)
    Н,Энхбаяр С,Ганбаатар МАХН мөн ч их тэмцсэн их ч доромжлол амссан ОН хоёр нам яаж ажиллах эвсэх нэгдэх талаар сайн тодорхой гэрээ хийгээрэй МАХН хэдхэн дарга нар цаагуураа юм хийхгүй шш
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
    • (202.9.40.11)
      Needed ni zuv huchtei baih bolno
      2021 оны 02 сарын 25
  • МАХНМАН (202.126.89.184)
    РИОГЫН ГАР ХӨЛҮҮД ТАСРААГҮЙ БАЙГАА ШҮҮ ОТ АСУУДАЛЫГ РИОТИНТОД ЗОРИУЛЖ ГАРГАХ БҮРТ МАНАН ЭВСЛИЙН ЗГ БАЙГУУЛЧААД ЭРГЭЭД САЛДАГ БОЛСОН БАЙСАН ГОЛ УДИРДАГЧИД НЬ БАЯРЦОГТ БАЯР НАР УДИРДАГЧИД МЕЭЭБИЙ БҮХ ЮМ ИЛ БОЛОХООР ЭД Л ҮР УДМААРАА ХАРААГДАНА БАС РИОГИЫН ЗАНААНД ОРНО
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Монголын төр,жлс төрийн түүхэнд хуваагдал фракц ямарч сайн үр дүн өгөөгүй.Нэгдэж нийлж хүчихэрхэгжиж ирснийг 100 жилээрээ харуулах хэрэгтэй.Энэ нь монголчуудын бахархал болноо
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.73.236)
    МАНАН-гэж анх Энхбаяр ярьж, тэдний үнэн нүүр царайг ил болгосон. Үүнийхээ ч горыг шорон оронд орж амсаж яваа. Оюутолгой, Таван толгойгоо авч үлдэхийн төлөө МАНАН-тай тэмцэж яваа гэж ойлгодог. Энхбаяр монголд юу болоод байгааг ойлгуулж байна даа.
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    Н.Энхбаяр албан тушаалуудыг нэхнэ шүү. Батшугарт дэд сайд, дараа нь 2024 онд 76-гаас 38-д нэр дэвшүүлнэ г.м...
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.92)
    Дэмжнээ
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Энхбаярт (66.181.185.86)
    Энхбаяр гуай минь улс төрөөс үүрд баяртай болоорой
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
    • (64.119.24.6)
      Эсрэгээрээ энхбаярын олон жилийн тэмцэл үр дүнгээ өгч манан мафи байдаг нь оюутолгой луйвар нь илчлэгдлээ тэр үүний эсрэг олон жил элдвийн дороижлол гүтгэлгийг үзэж тэмцсэн юм энэ бол том үр дүн шүү маф ийн гол нөхдүүд ман намд байж одоо эд нараасаа гүйцэд салж гэмээ нь энэ 2 намд нэгдэхэд болох юм зүүн төвийн намууд гэдгээрээ бас муу муухайтай тэмцэх тал дээрээ санаа нэгдэж чадвал шүү дээ
      2021 оны 02 сарын 25
Top