өдөр
шөнө
×

Л.Наранбаатар: Х.Баттулга 10 тэрбум доллар олох боломжийг ард түмнээсээ хулгайлсан

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар Монголын хамгийн олон хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. 

Тэрээр, “Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг барихаар болж 2013 онд энэ замыг барьж дуусган хүлээлгэн өнөхөөр ажиллаж байсан. 

Гэвч тухайн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга үүнийг эсэргүүцэж, “хятадууд шууд Монгол руу дайрч орж ирэх аюултай” гэх мэтээр суртал ухуулга хийсээр төмөр замын ажлыг зогсоосон юм. Хэрвээ Х.Баттулга энэ ажлыг зогсоогоогүй бол Монголчууд бид өнөөдөр төмөр замын нөлөөгөөр 10 тэрбум ам доллар олох байв” гэв.

Тэрээр мөн, “Эрдэнэс Тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа.  

Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч,  нөөц ашигласны болон  бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. 

Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг  2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байв.  Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөр замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад  10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байжээ” гэв. 

Эдийн засагч Л.Наранбаатарын тухайд энэхүү алдагдсан 10 тэрбум доллароор юу хийж болох байсан талаар тооцоо судалгаа хийжээ. Тодруулбал, үүнд:

Өрх бүрт 32 сая төгрөг олгох боломжтой байв 

Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замтай болохыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж, УИХ-ын даргад хүртэл захидал бичиж байсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Х.Баттулга. Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг өгье хэмээн уриалж байгаа. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн тухайн үед төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол нэг өрхөд 1 сая бус 32 сая төгрөг өгөх боломжтой байв.

Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байв

Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянган өрх амьдардаг. Тэгвэл утаа, тортог, тоос шороо, ундны усны хомсдол дунд амьдарч байгаа 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байлаа. Айл бүрт нэг мкв-т нь 1.750 000 төгрөгийн үнэтэй  70 мкв орон сууцанд үнэ төлбөргүй оруулах хэмжээний мөнгө алдагдсан бболомж болон алга болжээ.

14,000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ

Монгол Улс 2020 онд нийтдээ 50 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж түүхэндээ боловсролын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Төмөр замын нөлөөгөөр орж ирэх байсан 10 тэрбум доллароор 14 000 хүүхдийн цэцэрлэг барих боломжтой байв.

100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр

Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв.

2 сая 200 мянган иргэн бүр  1,883,503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв

Өнгөрсөн жилээс эхлэн Монголчууд Эрдэс таван толгой хувьцааны ноогдол ашиг хүртэж эхлээд байгаа. Нэг хүнд  90 000 төгрөгийн ноогдол ашиг олгогдож, эх орны хичиш хэмээн Монголчууд баярласан. Хэрвээ төмөр зам тавигдсан байсан бол хувцаа эзэмшигч 2 сая 200 мянган хүн тус бүр 1 883 503 төгрөгийн хувьцаа хүртэх байжээ. 

Тэрээр мөн монголчууд ийнхүү 10 тэрбум доллар алдсаны ард хэн хожив гэдэг асуултад хариулт өгөв. 

Эдийн засагч Л.Наранбаатарын хэлснээр Монгол Улс төмөр замгүй хоцорч, Монголын 3 сая иргэн  10 тэрбум доллароор хохирч, хүний амь нас эрсдэж, олон зуун хүн гэмтэж бэртэж, байгаль орчин сүйрч  үлджээ. Харин хэн хожив?

ОХУ 

2030 он гэхэд дэлхийд нүүрсний экспортоороо тэргүүлж, газрын тос, байгалийн хийнээс хэт хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд Кузбассразрезугол”, “Евраз”, “Северсталь”, “Мечел”, “Сибуглемет”, “Якутуголь”,ВГК, “Белон”, “Колмар” зэрэг компаниуд юм. “Мечел” компани жилд 27 сая, “Колмар” 20 сая, ВГК нь 10 сая тус тус тонн нүүрс олборлох төслүүдийг хэрэгжүүлж, Ази-Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань, Вьетнамын зах зээлд Алс Дорнодын боомтоор экспортлох боломжтой болж, үйлдвэр, дэд бүтцээ барьсан.

БНХАУ

Дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний хамгийн багадаа 78-155 ам доллароор зарагдаж байна.  Гэтэл Монгол Улс төмөр замгүй учраас уурхайн амны нөхцлөөр буюу 1 тонн нүүрсийг 55-хан доллароор Хятадуудад  борлуулж байна. 

“Голомт”-ын Баясгалан

Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012онд 689.8 сая  доллароор барихаар ажлаа эхлүүлээд байсан. Гэвч тус компанийн төмөр замын ажлыг зогсоож, Голомтын Баясгалан 1.3 тэрбум доллароор барьж байгаа. Гэхдээ ямар ч тендер зарлаагүй. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын асуудлыг улсын нууцад оруулан Голомт банкныхан төмөр зам барьж байна. 

Мөн үүний зэрэгцээ 2013 оноос хойш “Энержи Ресурс”, “Таван толгой”, “жижиг “ хэмээн нэрлэгддэг орон нутгийн өмчит Таван толгой, “Эрдэнэс Таван толгой” гэсэн дөрвөн том уурхай нийтдээ 115,3 сая тонн нүүрсийг  авто замаар зөөж борлуулжээ. Дэээрх компаниуд нүүрсээ машинаар зөөх зардалд 3.5 тэрбум доллар зарцуулсан байна. Гашуун сухайтын чиглэлд 12-14 мянган жолооч ажилладаг. Тэдний наян хувь нь хятад компаниудын нүүрсний машиныг барьж амьдрал ахуйгаа залгуулдаг. Тэгвэл Тавантолгойн бзлэг ордын нүүрсийг машинаар зөөвөрлөхөд зарцуулсан 3.5 тэрбум ам долларын 2.5 тэрбум нь хятад эзэнтэй нүүрс тээврийн компанийн эздийн ашиг болон тэдний халаас руу орсон байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга

Төмөр зам барих асуудлыг хойшлуулж, Энержи Ресурс компани Ухаа худаг–Гашуун сухайтын төмөр замын ажлыг зогсоож, ОХУ, Хятадад тун ашигтай шийдвэр гаргуулсныхаа төлөө Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Төмөр замын төслүүдийг улсын нууцад оруулсан. Төмөр замтай холбоотой төслүүдээс одоо ч тэр их хэмжээний ашиг олж байгаа. 

Х.Баттулга 10 тэрбум доллар олох боломжийг ард түмнээсээ хулгайлсан. Хамгийн олон хохирогчтой, хамгийн том луйварыг Х.Баттулга үйлдсэн. Монголчууд төмөр замгүй үлдснээр 10 тэрбум ам доллараа алдаж ядуу үлдсэн. Монгол ялаагүй, ялагдсан” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (33)

  • Engineer Hulan (203.98.77.153)
    Tumur zamiin tootsoolol samsung bolon ER barij bhad 1.3b USD bsan, erunhii urtug iim baidag. Odoo her chanrtai n l asuult
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.50)
    энэ постыг уншсан чинь ард түмэн бид нар чинь сайхан амьдрах юм шиг бодогдлоо даанч зүүд зэрэглээ шиг л пост шиг санагдлаа. битгий ингэж ард түмний нэрийг барьж юм бичиж байлдаа өөрсдөө телёвизээр нотлох баримттай нь гаргаж ирээд ярилдаа.
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Пунцаг инженер (202.131.250.130)
    Төмөр зам бариулаагүйн уршгаар 10-н тэрбум долларын ашгаа алдана гэдэг бол харамсаад харамсаад барахгүй аймшигтай алдаа байжээ. Дээр нь 5-н ЭРДЭНЭТТЭЙ тэнцэх аварга их баялаг ОЮУТОЛГОЙГ Монгол улсыг өрөнд оруулж байгалын минь баялгийг гадныхантай хуйвалдаж хулгайлдаг луйварчид урвагчид ын толгойг илж ямарч арга хэмжээ аваагүй шүү ард түмэн минь!!!!!!!
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.99)
    Шаана биз тэр хэсэг бүлэг нөхдүүд хятадын талд ажиллаж нарийн төмөр зам. тавина гэж зүтгээд байсан манай улсад байхгүй . Харин Баттулга өргөнийг тавина шандад коксжох үйлдвэр баиад зах зээлд гаргаж гэж байсан энэ нь монголд ашигтай нарийн төмөр зам бол хятад зөвхөн түүхийгээр нь аваад өөрсдөө угааж коксжуулаад хонгонгийн зах зээлд гаргах санаатай байсан энийг ойлгохгүй мал одоо олон юм хуцахын хэрэггүй
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (43.242.243.159)
    Ярих цаг болсон
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (43.242.243.159)
    Тэр үеийн 17 чингэлэг спирт , дээр нь ГовьАлтайн 1,3 тэрбум. Төг г м олон асуудал байгааа даа
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.179.26.190)
    тийм ээ Яагаад бүгд гэнэт Ерөнхийлөгч рүү Дөхйрч давшлаад байна вэ, Яагаад Сү,Батболд, Хүрэлбаатар, ЖДҮ-ын талаар огт дуугарахгүй байгаа юм вэ, Бусад нь тэгээд тийм Ариун явдалтай Нөхдүүд үү, ийм Утгагүй уйвагүй юм ярихаа болио, Хэн ч Итгэхгүй шүү дээ, МАН-ын Авилгачидын,Урвагчидын, Эрлийзүүдын гар хөл болчихоод Солиороод байх юм ,
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
    • (59.153.115.209)
      Угаасаа хулгайч хүнийг хулгайч гэнэ биз дээ эргүү лалар минь.Чам шиг эргүү писданууд л хулгайчыг толгой дээрээ залах санал өгөө биз.Хамт хулгай хийсэн нэг гөлөг нь чи байна л даа бас.хөтлөлцөөд шорондоо ор лалараа.
      2021 оны 02 сарын 11
  • Зочин (192.82.69.22)
    Монголчуудыг "илжиг модон хударгандаа"гэж шоголдог яг үнэн шүү хулгайчаар удирдуулах дуртай гэдгий нь яана ккк
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.108.142)
    Зүйтэй. Энэ асуудлыг хөндөх цаг болсон.
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
    • (192.82.71.211)
      Цаг болоод ярьж байх шиг байна.Бид зайлшгүй хөндөх хэрэгтэй байнаа.Монголчууд зөв талаас нь ойлгож дэмжээсэй
      2021 оны 02 сарын 11
  • Зочин (138.229.116.190)
    Пяхлуу! Далд орж үхээсэй!
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.226)
    Ийм болоод л үхэн хатан ерөнхийлөгчийн суудалдаа үлдэх гээд Гончигдорж нь сунгуулья ч гэх шиг...30 жил Монголын баялагийг өмчийг хувааж идэцгээчээд...шүүх...авилгал...орон нутаг засаг захиргааны ард иргэдэд хэрэгтэй заалтанд нь хориг тавьчаад бүр амар...Өөрсдөд нь аюултай заалт байхгүй юу...Монголын ард түмний талд шийдээрэй ч гэх шиг...
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.21.104)
    Ккк
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.21.104)
    Энхсайханп иймэрхүү юм ярьж байгаад ял өгчихсөн билүү Тулгаа
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (172.58.141.46)
    Es shader said hotiin darga bolobsoliin said gaigui humuus bolj erinhiilugch uu l neg gaigui hulgaich bish ard tumen shudraga huneer tabibal boloh geed ba hunii debshuulsen hun gaigui bol uu
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (59.153.112.158)
    enerji resurs yu ch yariagui baihad ene urvagch umnuus ni yarichih yum bn.bodvol urvasniihaa uriig tulj bgaa yum bailgui
    2021 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.74.124)
    Нээрэн л бид нэг нэгнийхээ ажилд саад хийсээр үнэхээр тэнэглэлд хүрсэн. Монголын дотоод хэрэгт байнга хутгалдаж байдаг хятад, орос хоёртой хамтарсан хөл гарууд их байна. Хятадын талд ажиллаад яах юм. Оросын талд ажиллаад яах юм. Монголд хэрэгтэй гэж бүгд санаа нийлсэн нэг ажилдаа шамдмаар байна. Тэрнээс санал хуваагдсан хоёрдмол асуудлыг ирээдүй үед даатга. Бид шийдэж чадахгүй зүйлээ орхиж сурах хэрэгтэй.
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    ХУЦДАГ ХУЛГАЙЧ ВЭ ҮҮНИЙ ХУЛГАЙН АСУУДАЛ ХӨНДӨГДӨЖ Л ДЭЭ
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Unsh lalraa (202.9.46.211)
    Vy geed shaagaad bga pisda we huue gent gent garch ireed pisda chin
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
    • (59.153.115.209)
      Хошного минь үнэн юм ярьж байна наад хүн чинь.Чи өөрөө битгий шаагаад бай лалар минь.Баттулга хулгайч гэдгийг монголчуудын ихэнх хувь нь мэддэг болсон хар пизда вэ яадаг лалар чинь.
      2021 оны 02 сарын 10
    • chu(202.9.46.54)
      yaag tiim
      2021 оны 02 сарын 10
  • зочин (64.119.27.210)
    Чи өнөөдрийн хэдэн төгрөгний ашгийг бодож маргаашийн эх орныг минь сандал доороос хятдууд авахыг хүсээд байгаа юм уу% \миний эцэг өвгөд хятдуудаас дандаа болгоомжилж ирсэн юм шүү. Иймээс надад хичнээн ч ашигтай байсан би хяталтай үүнээс илүү ойртох хүсэлгүй нэгэн.
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    Сүүлийн 30 жилд гарсан шийдвэрүүдээс хамгийн олхиогүй эрсдэл дагуулсан нь : 1.Өмч хувьчлал ( Ялангуяа МААтай холбоотой үйлдвэрүүд ) 2.Газар өмчлүүлэх ,дуудлагаар худалдах 3.ОюуТолгойн гэрээ хэлцэл 4.Төмөр замын асуудал хөндөгдөх ёстой .....
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.140.181)
    Энэ наранбаатар гэдэг бол үнэхээр хогийн шаар. Хүмүүсийн анхаарал татах сэдэв олж аваад попордог. 1072 хувьцаа энэ тэр гэж. Өмнө нь ардчилсан намд байгаад хавь орчиндоо хогийн гар гэдэг нь танигдаад хол яваагүй байх гэж боддог. Одоо хулхисүхтэй нийлээд явж бгаа нь өнөө намын янхан гэдэг нь байх. Тэр Батулга нь хэдэн тэрбумаар идсэн байлаа ч. Чи тэрнээс долоон дор хог шаар шүүдээ
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • ИРГЭН (59.153.86.12)
    ҮНЭН Л. ХЭЛЖ БАЙНА. ТЭР. НУУЦАД. ОРУУЛСАН. ТӨМӨРЗАМЫН. ХЭРГИЫГ. НУУЦААС НЬ. ГАРГААЧЭЭ. МОНГОЛ. УЛС. ГАНЦХАН ХҮНИЙ. ДАРАНГУЙЛЛЫГ. ДЭМЖЭЭД. БАТТУЛГЫН. ХЭРГИЙГ. НУУЦЛАНА. ГЭНЭ. ЭЭ. НУУЦААС. НЬ. ГАРГААЧ
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.90.2)
    мэдрэл минь тэр үед нь энэ үгээ бичиж байхгүй худлаа нээг шоу хийхээ болтугай би барилгийг үзэн яддаг чинии энэ шоу чинь оройтсон хайр байлаа
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Наранбат (202.9.47.31)
    шууд ямар ч нэмүү өртөггүй хамаг баялгаа мааш хямдаар хятад руу цутгах байсан юм уу Энэ Нарөнбаатар хятадын талд бүрэн ажилладаг хүн бн Энэ нөхрийг хариуцлагат тат Монголчууд аа
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    Дээгүүрээ бүгд адилхан биё биётэйгээ барьцаж идэж ууж байгаа юм.энэ нөхөр үүнээс илүү ард түмнийг.эх орныг цөлмөсөн гэдэгээ барьж өгч байна одоо байцаах хэрэгтэй.хэрэгт тат.
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.187.237)
    10тэрбум ам.доллар чин тэгээд ашиг юмуу орлого юмуу тэр мөнгө нь тэгээд улсад орох юмуу төмөр зам тавиагүйгээс болж тээврийн компани буюу жолооч нар хэдэн төгрөгийн цалин орлого олсон юм
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.95.200)
    АРД нь хэн сууж бнааа
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.69.22)
    Маш сайн тооцоо судалгаа хийж Луйвар хулгайг илчилсэнд ард түмэн талархах ёстой Х.Баттулга Оросуулад хулхидуулчихаад оросуудын геополитзо улстөр ямар аймаар вм бэ ? Гэж амаа барьж байсан хүндээ Голомтын Баясгаланд засгаас 300 сая доллор таван толгойн 10 сая тн нүүрсний гэрээ өгч үүнийгээ ҮАБЗ н хурлаар хэлэлуэж төрийн нууцад авсах нь ердөөл 2 жилийн өмнөх явдал юм даа үүнд У.Хүрэлсүх ч холбогдоно
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
  • Zochin (124.158.86.203)
    S.Naranbatar Э/З ч 30 jil tur barij uls ornig urund oruulsn АEМ-n ter ih mungiig buru zartsulsand shinjilge hiij chadwal ih sain bna! Bas uur ih olon baiga 5 tolgoin nursig buleglelinhen yamar ch haynaltguiger gargasni tootsoog gargaj ugwul! Bur sain bna! Erh medeltegud ih hurlin gishudin madhin gj tusdaa baisnig bs ilruulwel ih sain bna!!!
    2021 оны 02 сарын 10 | Хариулах
Top