өдөр
шөнө
×

Нью-Йоркийн шүүхэд мэдээлэл гаргасан хуульч Ж.Майзориг нь Х.Баттулгын төмөр замын хэрэгт холбоотон байжээ

Нью-Йоркийн шүүхийн нэр барьсан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдийн учиг тайлагдаж эхлэв. 

Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүстэй холбогдуулан бүрдүүлж өгсөн шүүхийн материалд хов живийн шинжтэй шар бор мэдээллүүд гаргаж өгсөнийг нь тус мужийн шүүх шүүхийн сонсголоор хянаж үзээд "хэлэлцэх үндэслэлгүй" гэж шийдвэрлэсэн юм байна.

Тухайлбал, шүүхийн материалд Сү.Батболдын эхнэрийнх нь тухай Монголын сэтгүүлүүд дээр гарсан шар мэдээ, Сүхгэрэлийн Оюутолгойг эсэргүүцсэн тайлан, Эрдэнэс Оюутолгойн гэрээ, Цэнхэр үст Цэрэнгийн посттой чанар нэг шар мэдээ, гүтгэлэг бүхий 492 нүүр материалыг тайлбарын хамт боож өгсөн байжээ.

Ямартай ч Монголын Засгийн газраас иргэн Сү.Батболдыг шалгуулахаар Нью-Йоркийн шүүхэд албан ёсоор хандаагүй тухай мэдээлсэн. Тэгвэл шүүхэд гаргасан уг мэдээллийг хэн, хаанаас өгсөн бэ? гээд, эзнийг нь эрээд явтал Монголын иргэн, хуульч Жанчивдоржийн Майзориг гэх хүн “Кинг энд Спалдинг”  хуулийн фирмд өгсөн нь илчлэгджээ. “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах партнер Ж.Майзориг нь МАХН-ын Н.Удвалын хүү юм байна.

2013 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байхдаа "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нарт давуу эрх олгон "Самсунг СТ" компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендэргүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаасан гэх хэрэгт Ж.Майзориг холбоотой ажиллаж байжээ. Уг төмөр замын гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн.  Төмөр замын энэхүү луйврын хэрэгт тухайн үед 2013 оны 5-р сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий хоёр компанийн түншлэлтэй байгуулсны нэг нь хуулийн компанийн захирал Ж.Майзориг байв.  

Төмөр замын хэрэгт олон жилийн өмнө холбоотой явсан Ж.Майзориг яахаараа Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболд нарын хүмүүсийн талаар гүтгэлгээр дүүрэн материал бүрдүүлэн олон улсад нэр хүндтэй “Кинг энд Спалдинг” хуулийн фирм рүү явуулсан бэ гэдэг нь анхаарал татна.

       Ё.Отгонбаяр: Илт худлаа мэдээлэл өгсөн байна лээ

Энэ талаар АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр "Энэ талаар бид мэдээгүй. Хэвлэл, сошиалд шуугиад эхлэхээр шалгаж үзсэн чинь хэргээ татчихсан байсан. Илт худлаа мэдээлэл өгсөн байна лээ. Монголын төр хандсан уу гэдэг асуултад “Бидэнд ямар ч даалгавар төрөөс өгөөгүй. Ямар ч мөнгө биднээр дамжаагүй” гэсэн байр суурийг хуулийн фирмийн зүгээс илэрхийлсэн. Төрөөс мөнгө төлөөгүй" гэсэн байна.

Нью-Йоркийн шүүх хов живийн шинжтэй дээрх материалыг нь авч үзээд хэлэлцэх, эсэх асуудлаар сонсгол дээрээ “Хоорондоо авцалдаагүй, хамааралгүй 60 см зузаан материал нь Монголын төрийг төлөөлж байгаа гэдэг нь нотлогдохгүй байна, үүнийгээ нотол” гэдэг үүднээс гомдол гаргагч талыг төлөөлж буй хуулийн фирмээс удаа дараа лавлан асуусан байдаг. Шүүхийн сонсголын 35 нүүр протоколд шүүгч үзэхдээ "энэ нэхэмжлэл маш олон тодорхойгүй асуудалтай, харьяалалд орохгүй учир нэхэмжлэлийн шаардлага хангахгүй, бичиг баримтын шаардлага хангаагүй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байдаг.

Мөн Сү.Батболд нарын нэр дээр гадаадад олон тооны үл хөдлөх хөрөнгө, байр байгаа тухай мэдээллийг тухайд үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн болох Солонгос эзэд нь “Юу солиороод байгаа юм. Наадах чинь миний байр” гэж уурлажээ.

Хаа хамаагүй хүний байр, өмчийг Сү.Батболдынх гэж бичээд шүүхийн материалд өгсөн нь шүүх дээр ингэж няцаагдсан юм байна.

Харин дотооддоо болохоор "Гадаадад шалгагдаж байна" гэх мэдээлэл  тараагаад сэвээд байсан нь зориуд зохион байгуулсан ажиллагаа, технологийнх нь нэг хэсэг юм.

Мөн Нью-Йоркийн шүүхэд төрийг төлөөлөх эрхийг гадаадын хуулийн фирмд өгсөн хэмээн хардагдаж буй Нийслэлийн орлогч прокурор Ц.Насанбат ч гэсэн "Сү.Батболдыг хуулийн байгууллага шалгаагүй" гэх мэдээллийг өгч байгаа хэрнээ яахаараа ч Нью-Йоркийн шүүхтэй холбоотой болж таардаг юм.

Эцэстээ Сү.Батболд нарын нэр дээрх нөгөө  хов живийн материалуудаа иргэний гомдлоор Баянзүрх дүүргийн шүүхэд өгүүлээд “Маш нууц” хэмээн хав дарсан нь ч бас зохиомлоор хэрэг үүсгэх гэсэн оролдлого болох нь ойлгомжтой. Харин ганц зүйл тодорхойгүйүлдсэн нь энэ бүх гүтгэлгийг захиалж буй захиалагч нь хэн бэ? 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (66.181.161.74)
    Ямар ч байсан Очирбат Багабаньд нар Баттулга шиг хээл хахуульд холбогдоогүй байх шүү яахаараа тэднээс дээр байдаг билээ Долигнох эсвэл хам хэрэгтэн нар жаахан үндэслэлтэй бичиж байгаа ч Ямар муухай хутган үймүүлэлт увайгүй үйлдэл хийгээд байгааг ард иргэд мэддэг боллоо Энэ худлаа магтан дуулагч нар Баттулгынхаа Офшорын асуудал АНУ дахь үл хөдлөх хөрөнгийн наймаа Орд газар зарсан Төмөрзамын хөрөнгийн луйвар булхайг мэдээгүй гэж битгий хэлдээ Даанч ерөнхийлөгч байх нөхцөл байхгүй л юм байна шүү дээ Боловсрол мэдлэг байхгүй ямар нэг их дээд сургуул д ч төгсөх байтугай сурч ч байгаагүй нэг л овсгоотой ганзгын наймаачин Монгол улсыг яаж баллав даа Ийм хүн дахиад дэвших гэж юу байсан юм бэ хөгийн юм
    2021 оны 02 сарын 07 | Хариулах
  • Жирийн нэг иргэний бодол шүү (192.82.76.72)
    Бусды нь мэдэхгүй ч Ямарч байсан Очирбат Багабанди Элбэгээ нараас хэдэн хувь дээр ерөнхийлөгч юмаа. Алдаа оноо байлаа гэхэд ард түмэнд гай болох юм бага хийсэн байхоо
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
Top