өдөр
шөнө
×

Сэтгүүлч Б.Отгон: Алт, нүүрс ухагчдын "ТӨЛӨӨНИЙ ХҮН" Байгаль орчны яамыг удирдана

Алт, нүүрс ухагчдын  "ТӨЛӨӨНИЙ ХҮН"  Байгаль орчны яамыг удирдана. Соёлын яам ч ялгаагүй!

Үнэн үүдэнд, худал хойморт заларч, муу хүмүүс нь сайнаа захирахыг цөвүүн цаг хэмээмой.  Нээрээ л бүх зүйл эсрэгээрээ аж. Байгаль орчныг хамгаалах яам нь газар ухагчдын гарт оров. БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан гэдэг ТВ-ийн сэтгүүлч  эмэгтэй томилогдов. Нам дагаж, сонгуулиар улс төрийн ПИ АР гэгч худлыг үнэн, харыг цагаан, хулгайчийг гэгээнтэн болгодог балай ажил хийж явсны ШАГНАЛ нь төрийн сайдын алба юм биз дээ. Энэ эмэгтэйн буруу биш ээ. Гагцхүү төрийн  сайдын сэнтийг  ухуулагчдын шагнал болтол доош нь чихэж буй намчдын л байж буй царай.

2020 оны сонгуулиар Сэлэнгээс УИХ-д Ч.Ундрам гэгч  эмэгтэй сонгогдсон. МУИС-ийн дэд захирал гэх эрдэмтний дүрээр заларсан ч Монгол Улсын стратегийн ордод эзэн суусан аавынхаа МӨНГӨ-өөр л гишүүн болсон эмэгтэй.

Ч.Ундрамын аав Чинбат нь Сэлэнгийн Ноён уул орчмоос ухах ажлаа эхэлж, өнөөдөр "Өсөх зоос" нэртэй компаниараа Өмнөговь аймгийн Нарийн сухайтын бүлэг ордоос "МАК", "Саус гоби сэндс" компаниудтай зэрэгцэн  нүүрс олборлож байна. Тус компани "Хүрэншанд" ордыг булаалдан МАКтай шүүхдэж байсан билээ. МАК-ийн залгамжлагч Н.Номтойбаяраас дутахгүй гэсэн шиг охиноо энэ удаа УИХ-д сойж гишүүн болгосон. Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч нэртэй ч цөөхөн гэр бүл л тэндээс хагартлаа баяжиж буй. Ганц Эрдэнэтийн ашиг л Монгол Улсын бүх өрхийн тог цахилгаан ус дулааны мөнгийг даагаад цаана нь дахиад төсөв бүрдүүлнэ гэдэг ганц гэр бүлд багтаж шингэхгүй орлого авчирдагийг харуулж буй.

Нүүрсчин аавын охин Ч.Ундрамд гишүүн болох хангалтгүй. Сайд болох мөрөөдлийнхөө эхийг өнөөдөр өөрийнхөө сонгуулийн менежер, Хэвлэлийн төлөөлөгч Н.Уртнасанг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тавиулснаар  эхлүүллээ.

Сэлэнгийнхэн Ноён уулыг ар өврөөс нь ухсан хоёр Чинбат нэг нь охиноо гишүүн болгож, нөгөө нь охиноо сайд болголоо гэж ярьж байна. Нөгөө Чинбатын охин нь Соёлын сайдаар томилогдсон Ч.Номинг хэлж байгаа юм. Ч.Номингийн аав Чинбат цагтаа мөн л Ноён уулын орчим Гацууртын ордыг ухаж байлаа. Лицензээ Канадын "Сентерра гоулд"-д шилжүүлсний төлөө олборлосон алтны кг тутмаас хувь авах гэрээтэй юм гэсэн. 

Ингээд алт ухаж, Монголын толгой баячууд болсон хоёр Чинбатын охидын мэдэлд Байгаль орчин, Соёлын гэсэн хоёр яам  очлоо. Уг нь энэ хоёр яамны гол бодлого нь ХАМГААЛАХ ёстой. Гэтэл ухагчдын гар хөл  хамгаалж чадах уу? Нөгөө салбарын мэргэжилтэн,эрдэмтэн, судлаачид нь хаачсан бэ? Ардын намд аргагүй л их мөнгө хэрэг болжээ. Алтчдад төрийн сайдын  сэнтийг зарж байгаа нь "60 тэрбумын схем" ээс юугаараа ялгаатай юм бол? Одоогийн эрх баригчид 60 тэрбумынханаа "Пүү паа бузар" гэцгээн түлхэн унагаагүй бил үү?  Ард түмнийг хууран мэхэлсэн наад жүжгээ хэзээ зогсоох вэ? Доромжлох эрхийг нь бид өөрсдөө өгснөөс хойш одоо яая гэхэв дээ!!!

ЭХ СУРВАЛЖ: СЭТГҮҮЛЧ Б.ОТГОН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Ээж (66.181.188.86)
    Уртнасан боловсолгүй, зан ааш гэж чөтгөр, биеэ тоосон хачин л хүн байна лээ. Яамныхан зовж дээ. Сэтгүүлчид нь энийгээ сайн хянахгүй бол монголын баялгийг эзэндээ зөөгөөд новширно оо. Боолууд олширчээ.
    2021 оны 02 сарын 07 | Хариулах
Top