өдөр
шөнө
×

“Тавантолгой түлш” компанийн хяналтын ажилчид дөрвөн хүний амийг аварчээ

Өчигдөр буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр “Тавантолгой” түлш компаний хяналтын ажилчид болох н.Наранхүү, н.Цэвэгсүрэн нар Чингэлтэй дүүргийн 15-р хороонд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тус хорооны жаргалантын  55-ын 836 тоот айлд гал гарч буйг гаднаас нь харж мэдэн хаалгыг эвдлэн орж дотор байсан хоёр том хүн мөн хоёр хүүхдийн амь насыг аварч, галын дуудлага шуурхай өгч, гал унтраах ангийг иртэл галыг намжаах арга хэмжээ авч хариуцлагатай ажиллажээ.

Хяналтын ажилтан н.Наранхүү галын голомт руу орон гэрт үлдсэн бага насны хүүхдийг аварч гаргасан бол ажилтан н.Цэвэгсүрэн гал унтраах албаныхныг газарчлан авчирсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top