өдөр
шөнө
×

Л.Энх-Амгалан: Иргэд зээлийн хүү, мөнгө хүүлэлт гэдэг чөтгөрийн тойрог дотор амьдарч байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Монгол Улсад цаашдаа банкны ямар тогтолцоо байх вэ гэдгээ тодорхой болгохгүй бол банк нь жинхэнэ банк шиг, банкны эзэд нь банкны эзэд шиг байхгүй бол банкны эзэд бусдын бизнес рүү хүч түрж ордог, булаадаг, өөр салбарт орж бусадтайгаа өрсөлддөг ийм байж болохгүй. 

Өнөөдөр Дагдангийн эхнэрийн таргалсан Дулмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэдэг шиг Банкны эздийн таргалсан иргэдийн турсан хоёр яг тэнцэнэ. Үндсэндээ чөтгөрийн тойрог гэдэг шиг зээлийн хүү, мөнгө хүүлэлтийн дунд иргэд амьдарч байна.

Харамсалтай нь УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд иргэдийн амьдралд мэдрэгдсэн үү гэвэл мэдрэгдэж чадаагүй. Иргэдэд зээлийн хэрэгцээ маш их байдаг ч барьцааны асуудал үүсдэг. Үл хөдлөх хөрөнгийг нь маш бага үнэлдэг.

Тиймээс Зээлийн батлан даалтын санг жинхэнэ утгаар нь амь оруулах ёстой. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд Төрийн банк болон арилжааны банкууд Зээлийн батлан даалтын сангийн баталгааг ерөөсөө баталгаа гэж үзээгүй шүү" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (124.158.66.171)
    L,Enhamaglan suulin ued! Bainga niigem ruu handsan sanal gargaj, shudraga shuumjildg bolsn! Odoo ene tur! Zuwkhn niigem ruu handsan chig bodlogo yawulj bj! Buurai orni toonos garna! Nigmd zoruylsn varilga oron suutsig yaraltai barih! Gadaa bie zasah gazaruudig hurdan ugui hiih! Manaihas uur! Iim uls oron bhgui bolson!!! Niislele 21-r zuund ni awachih estoi! hursni bohirdul mash hurdan nuudg gesn! Gol gorhi bulag shand! Tsewer us ruu niilwel!!! Uls ornoroo shiideh asudal ulam ih urtug undurtei buten baigulalt shardagdh bolno! hurdan! Gada bie zasah gazras salah heregtei baigag ih hurlin gishidin henes ni ch sanal garhgui uma!!! Iim baisar!18-r zuund! Londond bolsn zuil shig um bolhos hurdan sergileh! heregtei bna! Tuul golin oir orchin! Tuul gol ruu ordog bohir usnihaa asudlig!!! Anharache!!! Tuul golin saw gazart! Gada bie zasdg gazruud bj bolohgui! Tsewer usnii nuutsd shuud nuluuluni!!!
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.176.51)
    Монгол улсад Мөнх Эрдэнэ юу хийсэн бэ
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
Top