өдөр
шөнө
×

Ж.Сүхбаатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хууль өөрчлөх замаар ял завших жишгийг тогтоох гэж байна

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Монгол төр алдаа гаргасан асуудлыг өнөөдөр бид ярьж байна. Би хуульч хүний хувьд хоёр талын шахалтаар шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ би өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж саналаа өгнө. Цэцийн дүгнэлтийн агуулгатай санал нийлэхгүй байгаа юм биш. Өмнө Их хурлын алдаанаас болж хүмүүс ял завшсан. Үүнийг 2020 онд засах оролдлого хийсэн. Гэмт хэргийн зарчим гарцаагүй байх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээх ёстой. Ингэж байж шударга ёс хангагдана. Эрүүгийн эрх зүйн зарчмыг зөрчдөг буруу жишиг тогтоно. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хууль өөрчлөх замаар ял завших жишгийг тогтоох гэж байна. Төрийн гаргасан алдаа байна. Энэ алдааг давтуулахгүй байх зам нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завших боломжийг хаах хэрэгтэй. Дүгнэлтийг гаргуулдаг байх ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (103.57.95.231)
    Албан тушаалаа ашиглаж улс эх орныхоо эсрэг ажиллаж хээл хахууль авлигал авсан луйварчдад хууль хатуу үйлчилдэг байхгүй бол УИХ, ЗГ-ын нөхдүүд, хууль шүүхийн луйварчид Улс орноо сүйрүүлж дууслаа! Юун төлөө УИХ-д 62 суудалтай билээ хуулийг хууль шиг болгооч Ж.Сүхбаатар гишүүн ээ !
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Мон (192.82.73.241)
    Энэ хулгайч үнэн явсан гэж яривал ёстой Үнэн байхгүй болжээ.
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
Top