өдөр
шөнө
×

Л.Энх-Амгалан: Шүүгчид хуульд захирагддаггүй эзэнд захирагддаг болсон байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Судалгаанд бүх шүүгч хараат болсон, шүүгчид хуульд захирагддаггүй эзэнд захирагддаг болсон гэж байна. Хонгилын эзэнд захирагддаг болсон байна гэдгийг энэ судалгаа харуулж байна. 

Шийдвэр гаргахдаа нийт шүүгчдийн 30 хувь нь буюу 3 шүүгчийн нэг нь өөрийн томилсон болон улстөрийн нөлөөнд автаж шийдвэр гаргадаг. Дээд шатны шүүгчдийнхээ нөлөөлөл, шантааж, барьцаанд 30 хувь нь байдаг гэж байна. Үүнээс харахад Монгол Улсын бүх шатны шүүхээс гарч байгаа шийдвэрийн 60-70 хувь нь гадны нөлөөлөлд, хараат байдалд шийдвэр гаргадаг нь харагдлаа. 

Бусад улс орон той харьцуулахад хараат бус шүүхийн тогтолцооны хэмжүүрээр 120-д жагсаж байна. Хамгийн их хүний эрх зөрчигддөг Африкийн зарим улс орнуудын дараа бид орсон.

Шүүхийн шинэчлэлийг хийх гэж бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлндөө тусгаж одоо ч бэх нь хатаагүй байна. Өнөөдрийн энэ хууль бол Монгол Улсад байгаа 560 шүүгчид зориулсан хууль биш. Энэ бол Монгол Улсад шударга ёс тогтоох, Монгол Улсад шударга нийгэм байгуулах ийм хууль байх шаардлага, нийгмийн хүсэмжлэл маш их байна. 

Өнөөдөр манай иргэд ходоодны өлсгөлөнгөөс илүү шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдсэн. Өнөөдрийн энэ өөрчлөлт хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх тэрхүү эрхзүйн орчныг хамгаалж чадах уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.69.123)
    Ямар үнэн хэлээ вэ
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Иргэн туулбаатар (66.181.161.51)
    Яг үнэн
    2021 оны 01 сарын 09
  • МАН (103.57.93.131)
    Шүүгчид бүгд МАН-н галзуу улаан гишүүд байдагшт, тэгэхээр МАН-хаа удирдлагд л захирагддагшт, яахав шүүгчид бас улаан хахуул авагчид байдаг болохоор Энхамгалан шиг мөнгөтэй хүнээс мөнгө л нэхээ биз
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
    • Иргэн туулбаатар
      Яг үнэн
      2021 оны 01 сарын 08
Top