өдөр
шөнө
×

Амаргүй цагийн талархалгүй эзэн

Уг нь ойрын төсөрт Монгол төрд үзэгдээгүй тэсрэлттэй шийдэлтэй шийдэмгий Ерөнхий сайд. Харамсалтай нь амаргүй цаг үе болох улс төрийн өөрчлөлт, дэлхий нийтийг хамарсан цар тахал гээд гол гол даваа бэрхшээлүүд түүний засаглалтай таарч байгаа нь тавилан гэх үү дээ.

Гучин жилийн алдааг түүнээс нэхэж. Гуравхан жилд арилга гэж нийгмээрээ даалгаж нийтээрээ ташуурдана. Ачаа бүрийг түүнд үүрүүлээд АЛГАА ТАШНА эсвэл алхам бүрт нь ШҮҮМЖЛЭЛЭЭР ДАЙРЧ ам өрсөн муулна. Ямар ч л гэсэн Хүрэлсүх ярвигтай цагийн ТАЛАРХАЛ-аасаа илүү ШҮҮМЖЛЭЛ-ийн шүлсэн дундуур ачааны хүндийг үүрэн бүдрэх эрхгүй ГҮЙЖ ЯВАА ерөнхий сайд.

ХҮЙТНИЙ АМЫГ ХҮРЭЛСҮХИЙН ХЯМДРУУЛСАН ТҮЛШЭЭР ДАВНА

Улсын нийслэлдээ сайжруулсан түлшний хоёр ч үйлдвэр бариад 3500 төгрөгийн өртөгтэй түлшийг 900 төгрөгөөр иргэддээ түгээж байна. Түлш бүрээс илүү гарсан 2600 төгрөгөө талх махандаа зориулаад өвлийн хүйтнийг дулаахан давж суугаа 230,000 өрх “ХҮЙТНИЙ АМЫГ ХҮРЭЛСҮХИЙН ТҮЛШЭЭР ДАВАХ НЬ” гээд өрх гэртээ баярлаж суугаа хүмүүсээс ӨРСӨЖ шүүмжлэх сошиал троллууд энэ нийгмийн сөрөг араншин юм даа!!!  

ХҮК ШИЙДЭЖ ХҮМҮҮС ШҮҮМЖИЛНЭ!

Хүүхэд бүрт сар бүр 100,000 төгрөг буюу 1.250.000 хүүхдэд 300 тэрбум төгрөгийг түүний засаг шийдэж. Тэтгэврийн зээлтэй 200 гаруй мянган ахмадуудаа зээл тэглэж ахмад буурлуудаа өрнөөс гаргалаа. Нийгмийн даатгал, татварын хөнгөлөлтөөр нийтийг хамарсан хорио цээрийг иргэдтэйгээ туулах гэж тэр чардайж чармайж байна. Шийдэл бүрийн араас шил дарсан шүүмжлэл түүний засаг дээр ирнэ!!! Гэхдээ СУУГАА ХҮН БҮДЭРДЭГГҮЙ СУУХЫГ ХҮРЭЛСҮХ ХҮСЭЭГҮЙ.

ӨМЧ ТӨРДӨӨ ҮЙЛЧИЛЖ БОЛДОГЫГ ӨНӨӨДӨР БИД ХАРЖ БАЙНА

Олон жил ашиггүй ажиллаж ирсэн (ашиггүй ч биш ашиг нь бүлэглэл, эздэдээ үйлчилдэг) төрийн өмчит компаниуд, ор мөргүй алдсан орд газрууд, эрдэс баялагаа айлын эзэн шиг хотондоо хурааж хотол олондоо зарцуулж эхэлсэн Ерөнхий сайд бол шүүмжлэлийн бай Хүрэлсүх. Алдуулаа олж ирээд ашгийг нь гаргаж ард олноороо хүртэж эхлэж байгаа нь энэ. Өвчтэй тахалтай өдөр хоногуудад олж ирсэн баялаг, хянаж цагдсан үйлдвэрүүдээсээ  0-18 насны  нэг сая хоёр зуун мянга гаруй хүүхэд бүртээ сар тутамд зуун мянгаар нь олгож. хоёр зуу гаруй мянган ахмадын тэтгэврийн өрийг тэглэж, хичнээн төрлийн халамж, тог, хог, дулааныг төрөөс дааж байгааг бид харлаа хүртлээ. Олны өмчийг өрхийн эзэн олон түмэндээ үйлчлүүлж байгаа нь энэ. ИРГЭДИЙН ТАЛАРХАЛ СЭТГЭЛД ДОТРОО ГЭРЭЛТЭЖ - БҮЛЭГЛЭЛИЙН ХОРСОЛ СОШИАЛД ОВОЛЗОНО. Магадгүй алдсандаа хорссон аль эсвэл авахыг хүссэн бүлэглэлүүд мөнгө төлж хэвлэл мэдээлэл сошиал орчинд мөр даран шүүмжлэх нь жам юм даа!!!

ШҮҮМЖЛЭГЧДИЙН ШҮЛСЭН ДЭЭР ХАЛЬТИРЧИХГҮЙ БОЛ МОНГОЛ ДАВНА

Гэхдээ л ус тог хог дулаанаа улсаар даалгаад өвөлд өнөтэй суугаа улс төрийн захиалгаар шүүмжлэгч цахим тролуудаас төрийн сүлд түмний заяандаа итгэх МОНГОЛ хүн илүү олон юм даа. Шүүмжлэгчдээс залхсан иргэд шүүн тунгаах хүмүүс нь олон. Миний Монгол цар тахал цайрсан улс төржүүлсэн дайралт хоёрыг даваад гарна аа!!! Монгол Ерөнхий сайддаа итгэнэ. ХҮРЭЛСҮХ СУУЖ БИШ ГҮЙЖ ЯВАА ЕРӨНХИЙ САЙД.

ЭХ СУРВАЛЖ: ОРОСООГИЙН ТҮВШИНДЭМБЭРЭЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (192.82.76.182)
    Ардчилсан намынханы бусниулсан худалдаж идсэн улс орныг буцааж бүтэн болгох гэж зүтгэж байгаа хүнийг ингэж хэлэх хэрэг байгаамуу. Тэр буруутгаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд энгийн зүйлээр жишээ болгоод хэлхэд байшин барихдаа хундамыг нь зөв цутгахаас эхлээд дуусталаа 3 хоногт барьж чадах уу?? дээлийг хичнээн сайн хурдан оёдог байсан ч 3 цагт том сайхан өөгүй нарийн нямбай оёх уу?? зүү ороогоод 3 хоногт 4 хүчтэнтэй нацагдорж оёж амжихгүй гэдгийг хэлчихеэ та өнөөдөр бусдын толгой дээрх өвсийг биш өөрийнхөө толгой дээрх бухлыг харж сур. Хүнийг муулхаасаа өмнө эхлээд би юу хийсэн билээ гэж бодож бай.
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.126.90.33)
    Эхэндээ их л зүйлийг хүмүүс хүлээсэн итгэл ч хүлээлгэсэн Гэхдээ ахисангүй 6-2 өөрчлөлт оруулсан өчнөөн хужаа оруулсан газар олгосон хужаатай давхцаж өвчин орж ирсэн өвчний хүнд нөхцөлийн үед иргэдийн эрх ихээр зөрчигдсөн зэргээс итгэл алдарч байна
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.55)
    30 жилээс 26 н жил МАН л төр бариа биз дээ Одоо тэгээд яагаад бусад орнууд 15 жилд хөгжлийн дээд цэгтээ хүрээд бна
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шүз (139.5.218.228)
    Нэг их магтаад байх ч хүн биш шүү бялдууч нохой вэ
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зоригт (202.126.90.121)
    Хийж байгаа хүнийг муулах шүүмжлэх амархан,хийгээгүй хүнд хүнд хэлүүлэх, муулуулах юмгүй юмгүй бүр ч амар юм даа
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Туул (202.126.89.200)
    Хүнд хэцүү цаг үед хийж хичээж л яваа нэгэн муу хэлүүлж муухайгаар хараалгаад өмнөх засгуудын муу муухай болгоныг энэ хүн л хиййсэн юм шиг хэлүүлээд энэ хүн чинь хүний л адил өвдөх биетэй хайрлуулах ханьтай үнэрлүүлэх эцэг эхтэй халамжлах үр хүүхэдтэй л хүн шүү дээ.Зарим нэг хүмүүс энэ хүний төлөө л амьдраад байгаа юм шиг байх юм....Хүнд атаархаж биш талархаж сурах хэрэгтэй баярласан сэтгэлийн чинь хариуд өгсөх зам чинь сүү шиг байх болно оо хар санасан муу муухай бодол чинь түнэр харанхуй мэт амьдралд чинь буух болно шүү дээ зарим нэг хүмүүс минь ухаантайхан баймаар юм.Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэж...
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • боловсон хүчин муу (66.181.191.172)
    томилсон сайд нар нь хэцүү!!! Боловсролын, соёлын, эрүүл мэндийн сайд нар, бас хотын дарга бишээ! ажилдаа жулдсан энэ засгийн газрыг муу харагдуулсан нөхдүүд!
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Үнэн хаана байна (66.181.160.49)
    Хийморь сайтай, юмны гарцыг олдог, ард олондоо хайртай , улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг чармайдаг, зоригтой хүн. Харамсалтай нь эрүүл мэндийн сайдыг олж тавьж чадсангүй. Энэ сайдыг огцруулбал фортуна түүнрүү эргэж харна. Тэгэхгүй бол эвгүйдээ.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.77.7)
    Хүрэлсүх хэр баргийн хүний хийж чадамгүйг богино хугацаанд хийж бга нь үнэн шүү...МАНАНг устгах нь яагаад чимээгүй болчихов. Яагаад ярихгүй бна даа......!!!!!!!!!????????!!!!!!....
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • АРД (202.9.46.208)
    ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ХОРИОНЫ ҮЕД УРДААС ОРУУЛЖ ИРСЭН ХЯТАД МЭРГЭЖИЛТЭНГҮҮДЭЭ ЕР ЯАСАН БАЙХ ВЭ НУУЦЛААД АЖЛУУЛСААР Л БАЙГАА ЮУ ЭНЭ УЧИР БИТҮҮЛЭГ КАРОНАГЫН ГОЛОМТУУД ТЭДЭНТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ БИШ БИЗ ДЭЭ МОНГОЛД ГОЛОМТ ГАРЧИХААД БАЙХАД Ч МОНГОЛООС НУТАГ РУУГАА БУЦАХГҮЙ ХЯТАДУУД БАЙНА МАШ ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖИЛТЭНГҮҮД ХОРИОНЫ ҮЕЭР АЖЛАА ХИЙДЭГ БАЙХ УУ ГЭР ХОРИОНД МОНГОЛ УЛСЫН ЗГ-ААР ТЭЖЭЭЛГЭЭД ТАРВАЛЗАЖ ХЭВТЭЭ ЮУ НӨГӨӨ ЗГ-ЫН ЕС МӨНГӨГҮЙ ГЭЭД УЙЛАН ДУУГРААД БАЙСАН ЮМСАН, СОЁЛЫН САЙД НЬ МОНГОЛ УЛСЫН 200 ЖИЛИЙН ТҮҮХЭН БИЧИГ БАРИМТЫГ ХЯТАДАД ӨГЧИХӨӨД ХАРИУД НЬ САЙД БОЛСОН ЭНЭ МОНГОЛЧУУД МАН-ЫНХАН ХЯТАДАД ЯАХ ГЭЭД БАЙНА...
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • mai shvv (192.82.73.17)
    bitgii hutsaad pyaldaganaad bai. Ochnoon jil tor samarlaa shd. ene ulsiin bgaa tsaraig haraach archaagvi shunaltai nowshnuudaas bolj elgeeree molhoj bn
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • зочин(202.9.40.65)
      Зөв л юм бичсэн байна шүүдээ.
      2021 оны 01 сарын 05
  • Haah (64.119.26.147)
    Waahahahaha ene bichsen pizdagiin hel am ni amtlah medremjgui bhdaa jinken hoshnogo doloogch bna shd
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.11)
    Чихэрээр хүүхэд хуурч байгаа юм шиг л иргэдээ хуурдаг зальтай нөхөр
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Иргэн З (66.181.190.138)
    Ам ажил нь алд дэлэм зөрсөн байлдаантай киноны зүрх зориг муутай бүх юм дуусаж сайхан болсны гарч ирж савсаганадаг дүр шиг нөхөр санагдаад байдаг юм.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • зочин(202.9.40.65)
      Хүнд хэцүү үед нэгнийхээ хийсэн бүтээснийг хэлж дэмжиж яагаад болохгүй гэж. Түвшиндэмбэрэл ёс зүй сайнтай хүн гэж ойлгогдож байна.
      2021 оны 01 сарын 05
    • (202.9.40.65)
      Хүнд үед нэгнийхээ хийсэн бүтээснийг хэлж дэмжиж яагаад болохгүй гэж.
      2021 оны 01 сарын 05
Top