өдөр
шөнө
×

Ерөнхийлөгчийн компанийн улсаас авсан 16.5 тэрбумын зээлийн баримтууд архиваас устгагдсан учир зээлийн эргэн төлөлтийг шалгах боломжгүй болжээ

Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор хөрөнгөтэй холбоотой дахин нэг ноцтой баримтыг дэлгэжээ. Уг нийтлэлийн зарим хэсгээс хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг “Мах Импекс” ХХК нь 2015 онд жилийн 3.8 хувийн хүүтэй 16.5 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг  авсан байдаг. Энэ зээлийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд улсаас өгсөн. Гэтэл өнөөдөр зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх, эргэн төлсөн эсэхийг шалгах боломжгүй болжээ. Учир нь үүнтэй холбоотой бүх баримт нь архиваас устгагдсан гэх мэдээлэл байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн үүсгэн байгуулсан “Милл Хаус” ХХК нь улсын төсвөөс санхүүждэг “Мал хамгаалах сан”-аас 2.0 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авчээ. Тэрхүү зээлийн хөрөнгийн 400 сая төгрөгт л “Тэжээл импортолсон” гэсэн баримт байна. Үлдсэн 1.6 тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг өөрийн эзэмшлийн “ЧТМО” ХХК-д “Мал хамгаалах сан”-гаас 2.0 тэрбум төгрөгийн “хүүгүй зээл” авч, 807 сая төгрөгийг зориулалтын дагуу ашигласан гэх баримт бүрдүүлээд үлдсэн зээлийг нь төлөөгүй гэсэн мэдээлэл бий.  

“Милл Хаус” ХХК нь 2017 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үрийн буудай нийлүүлсэн байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Милл Хаус” компанийн эзэмшлийн 0308УНҮ улсын дугаартай, хар өнгийн “Toyota 4 Runner” маркийн автомашин сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор 1.8 тэрбум төгрөгийг бэлнээр авч явж байгаад хуулийн байгууллагад саатуулагдаж байв. 

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт 7.0 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс” компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь Улаанбаатар хотын “Цэвэр агаар сан”-гаас 1.0 сая гаруй ам.долларын татаас авч “утаагүй түлш” үйлдвэрлэхээр болсон. 2008 оны аравдугаар сард үйлдвэрийнхээ нээлтийг хийж, Х.Баттулга өөрөө очиж тууз хаачилсан зураг нь одоо хүртэл интернэт орчинд бий. Энэ үйлдвэр 1.0 сая ам.доллар буюу 2.9 орчим тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч нэг шуудай сайжруулсан түлш үйлдвэрлээгүй. http://deppsu.blogspot.com/2008/10/blog-post_21.html

Сүүлдээ Төгрөг нуурын орд нь хятадуудад 250 сая ам.доллараар зарагдахад Х.Баттулгын үүсгэн байгуулж, 90 хувийг нь эзэмшиж байсан “Камекс” ХХК компанийн хуульчид нь “Засгийн газар нь “Төгрөг нуур энержи” компанийг үйл ажиллагааны зорилтоо биелүүлсэнгүй гээд хариуцлагад татах магадлал нь маш бага” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг нь Хонконгийн хөрөнгийн биржийн сайт дээр одоо хүртэл байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (25)

  • Хүрлээ (192.82.78.100)
    Цадахгүй лалар
    2021 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (172.58.141.14)
    Tegeed ene hulgaich aa magtan duulna jenko bulegiig trooluud tai ni ustgaj mongol yalna
    2021 оны 07 сарын 31 | Хариулах
  • Тулга (202.9.40.106)
    Төрд золбин луйварчидыг битгий ойртуул. Тэр тусмаа боловсролгүй хүмүүсийг.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Хөдөөнаас (103.212.117.210)
    Идэж ууж ханахгүй бирд юм биш үү? Улс орноо бодохгүй зөвхөн мөнгө л боддог ийм хүмүүсээр л төр бариулахаар ийм л болж байгаа юм.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Туяа (122.201.22.216)
    Та нар үнэн юм бичээчээ
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.69.179)
    Eronxiilogch byygaad arsaa xyylyylax bx da. Billy lim geed Singapore noxor bdag shuu. Olon oxidyyd tanix bailgyi de kk.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Лхагваа (66.181.180.43)
    Eрөнхийлэгч Х.Баттулга, Eрөнхий сайд У.Хүрэлсүх болон бүх эрх мэдэлтэй хүмүүсийг үнэн зөв шалгаад шударга шүүж ард түмэндээ ил тод мэдээллэх алтан тушаалтан байдаг бол тэдгээр хүмүүс түүхэн гавьяа байгуулна гэсэн үг.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Ашгүй (103.140.11.141)
    Ашгүй дээ нээрээ. Энэ лалар овоо нэг юм далдрах цаг айсуй. Хурдан зайлэ оросууддаа арьсаа өвчүүлж үхээсэй. Хамгийн их эх оронч гэж орилдог пизда нь ийм лаларын хогийн адгийн дайсан байх гэж.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.22.21)
    Ee huuree
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • 1 (103.10.21.110)
    Хэн үнэмшихэв дээ! Ямар хүмүүс яах гэж нэр хүндийг нь унагах гэж байж ядаад байна даа! Еөк д ялах нь гарцаагүй. Бүх хүн дэмжинэ.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • Хаха(103.140.11.141)
      Бүх хүн гэшшшш. Чам шиг тролл пээтка л дэмжиж хэдэн жилийн амьдралаа 100 цаасаар арилжана. Удахгүйээ, энэ лалар хэдэн троллуудаа аваад зайлнаа.
      2021 оны 01 сарын 05
  • ИРГЭН. (59.153.86.50)
    Х.БАТТУЛГЫГ. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС. ТАТАН. БУУЛГАЖ. МОНГОЛ ТӨРӨӨС. ИДСЭН. ЛУЙВАРДСАН. БҮХ. МӨНГИЙГ. НЬ. ХУРААН. АВЧ. АРД. ТҮМЭНДЭЭ. ӨГӨХ. САЙН. ЁЙН. ТОНОР. ТӨХӨӨРӨМЖ. АВЧИРЧ. ЭМНЭЛГҮҮДЭД. .СУУРИЛУУЛАХ. ЛАХ БАС. ХУЖААГААС. АВСАН. ӨР. ШИРИЙГ. ДАРАХ. ХЭРЭГТЭЙ. ЮМ. БИШҮҮ. ЭНЭ. ӨМӨАРӨӨД. БГАА. ХҮМҮҮС. БАС. ИХ. НООТОЙ. УЧИР. ХАМТ. ШАЛГАХ. ХЭРЭГТЭЙ. ЮМ. БИШҮҮ Ч
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.191.20)
    Хэнч үнэмшихгүй юм бичээл харлуулах гэж ядаал зайлуулдаа
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • Иргэн(202.9.40.75)
      Чи мал уу, Баттулгын тролл
      2021 оны 01 сарын 05
  • Зочин (59.153.85.99)
    Зээлээ төлөхгүй гэж албаар устагсан байна шдээ өөдгүй хулгайч луйварчидыг шоронд хийгээчээ
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • (192.82.77.137)
      Монгол улсад оюунлаг эдиин засгиин өргөн мэдлэгтэй хувиин сонирхолгүйхүн ерхиилөгч ер сайд баймаар бна энэ хоёр үнэхээр мэдлэг чадвар муутай асар их шуналтай энгиин л нэг бдаг л хүмүүс юмдаа элит төрөх болоогүй люм бх даа
      2021 оны 01 сарын 05
    • Зочин(202.21.109.102)
      Хөдөлшгүй баримтыг хэн чняцаах боломжгүй. Хонгилын шүүх шинэчлэгдэсний дараа ялтан болох үед нийгмийн сүлжээгэр өмөрч байгаа хүмүүсийг хам хэрэгт шалгах хэрэгтэй
      2021 оны 01 сарын 05
  • Зочин (122.201.24.35)
    17 чингэлэг спиртийг ганц хоногийн дотор ус болгочихдог хүнд тэр юухан байх вэ. Элбэгдоржийн хэлдэг хулгайч хүнээс хулгай л гарна гэдэг үнэн юм даа. Нэг муу өмд оёж зардаг байсан, яармагийн банди 7 жилийн дотор хэдэн тэрбумаар нь монголын ард түмний талх, буудал, мах гээд томоохон обьект болгоныг хувьчилж авна гэдэг үнэхээр санаанд багтамгүй. Гаднын баячуул хэдэн үеэрээ хөдөлмөрлөж байж баяжсан байдаг, эсвэл гоц авьяастай, хөдөлмөрч нь хамгийн багадаа 20 гаруй жил нойр хоолоо, гэр бүлээ золин ажилласан байдаг.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Архиваас яагаад устсан бэ Шалгах хэрэгтэй
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Zochin (150.129.143.160)
    Oo hoorhii unen bol hetsuuhen l ym bna daa
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.60)
    Энэ баахан гүтгэлгийг нохой ч тоож шиншихгүй юм даа. Хаанаас ингэтэл амь тэмцэн элдэв юм гаргаад байгаа ч бараг тодорхой доо. Ер нь иймэрхүү юмаар ядмагхан улс төрчид л хөөцөлдөх юм. Тэднийг чөтгөр аваад томилаг.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.21.212)
    Худалч хулгайч улс төрчидтэй....ядарч туйлдсан ард түмэн.....яасан ч эмгэнэлтэй нийгэм бэ?
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Dorjhand (124.158.87.130)
    B Enhbayr huuli zuin yamni said boloh estoi hun bh um! Shudraga ajila sn meddg humusig l zuw gazar ni udurdagchar tawihgui um? Naymdorj huulin medlegtei hun ug ni ih sain medej baimar?
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • иргэн (94.230.246.6)
    энэ муу жонхуугаас хурдхан салж шоронд нь суулгамаар байна
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Zochin (192.82.76.138)
    Iim erunhiilegch bh gej dee uneheer gutarch bna shuu
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
Top