өдөр
шөнө
×

Б.Энхбаяр: Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүгч, шүүхийн хараат бус байдалд халдаж, алдагдуулж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр энэ үеэр шүүгчийн хараат бус байдлын талаар дараах саналыг хэллээ.

Тэрээр, "Шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж, алдагдуулж байгаа шийдвэрийг хэн гаргаж байна вэ гэхээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гаргаж байна гэсэн дүгнэлт хийсэн.

Тийм учраас бие даасан институт, эрх мэдэл гэдэг утгаар нь энэ хүмүүсээс хамгаалах хэрэгтэй. Ажлын хэсгээс төсөлд шинэ томьёолол оруулсан. Гол агуулга нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргавал Шүүхийн ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ гэдэг тодорхой санал орж ирж байгаа юм.

Шүүх эрх мэдлийнхээ бие даасан байдлыг хамгаалах үүрэг Үндсэн хууль ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөлд байгаа. Гэтэл эс үйлдэл гаргаж үүнийгээ хэрэгжүүлдэггүй байж иржээ. Төрийн өндөр дээд төвшинд байгаа хүмүүс шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаад байхад институцээ хамгаалдаггүй. Тиймээс ийм тохиолдол гарвал цаашид Үндсэн хуулийн цэцэд энэ хүмүүсийг өгнө. Үндсэн хууль зөрчвөл энэ хүмүүс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу энэ хүмүүс огцордог болно. Ингэж байж бид Шүүхийнхээ бие даасан байдал эрх мэдлээ хамгаална” гэлээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Хуульч (66.181.179.139)
    Энхбаяр , Сүхбаатар нар ХЗС - ийн гадны төлөөлөл болчихсон хэдэн лебиралуудын үгээр шүүхийг сүйдэлж байна даа. Хууль гарсны дараа акц явуулах болно
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
Top