өдөр
шөнө
×

Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн “Оюу толгой” ХХК-д 649.4 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, 2016 оноос хийж буй дөрөв дэх удаагийн хяналт шалгалтын үр дүнд “Оюу толгой” ХХК-д нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан ба ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн байна. 

Үндэстэн дамнасан групп компаниуд татварын ашиг хүртэх зорилгоор хийдэг үнэ шилжилтийг “Оюу толгой” ХХК нь Рио Тинто групп, тэдгээрийн харилцан хамаарал бүхий талуудтайгаа хийсэн байна гэдгийг Татварын алба тогтоожээ. 

Үнэ шилжилтийн хяналт шалгалтын хүрээнд харилцан хамаарал бүхий компани хооронд хийсэн хэд хэдэн төрлийн ажил гүйлгээнд томоохон хэмжээний тохируулга хийгдсэн бөгөөд уг зөрчлийг илрүүлэн тогтооход олон улсад нийтлэг хэрэгжүүлдэг ЭЗХАХБ-аас гаргасан “Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Татварын албадад зориулсан Үнэ шилжилтийн зөвлөмж”, BEPS хөтөлбөрийн 8-10 дахь үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг ашигласан байна.

Мөн “Оюу толгой” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүй үйлчилгээ гэж үзэн тодорхой ажил, үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан холбогдох татварыг суутган авч төлөхгүй байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид тусгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн дүрмийг зөрчиж байна хэмээн Татварын байгууллага дүгнэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Эмээ (66.181.161.9)
    Санаа зөв бол заяа зөв
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Вүрка (202.126.89.114)
    Төлбөр тавиад авч чаддаг юмуу
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.23.232)
    sain ajillaj bn. Amjilt
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.217.186)
    Луйварчдын ясыг нь цайтал шалга
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Монгол хүү (202.126.88.194)
    Татварын албаны хяналтын мэргэжилтэнүүд мэргэжлийн түвшинд Сайн ажилласанд баяр хүргэе!!!
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.110)
    gereegee tsutsalchihaachee buren erh ni bga bizde davarsan yumnuudig handi ni haga darmaar bgn.oyu tolgoin ajilchid nertei bool gulugnuud bol chadahgui aigaad tsalingaasaa salchihna geed bayalgaa hamt zuulguud duusgana
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.18)
    Amjilt husie
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Сайн байна.Амжилт (202.126.89.217)
    Зочин
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Батаа (139.5.217.117)
    Сайн байнаа ОЮУ ТОЛГОЙГ сайн л шалгах хэрэгтэй
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.191.61)
    nice amjilt
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
Top