өдөр
шөнө
×

С.Амарсайхан: Хүнс, ахуйн барааны худалдааны төвүүдийг хаахгүй. Хүнсний хомсдол үүсэхгүй

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хүнс, ахуйн барааны худалдааны төвүүдийг хаахгүй гэдгийг хэллээ. Харин хүн олноор цугладаг томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах асуудлыг удахгүй шийдэх аж. 

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг нийтийн тээвэр, худалдааны төвүүдэд хийж байгаа юм байна.

Түүнчлэн хүнсний хомсдол үүснэ гэж иргэд үймэх хэрэггүй гэдгийг тэрбээр хэллээ. 

Тэрбээр "Хүнсний бараа бүтээгдэхүүн орж ирдгээрээ ирж байгаа бөгөөд нөөцийн махыг өчигдрөөс борлуулж эхэлж байна. Нийт 14 орчим мянган тонн буюу хангалттай мах нөөцөлсөн. Хүнсний хомсдол үүсэхгүй" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top