өдөр
шөнө
×

БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг зогсоосон хугацааг 3 сарын 28-н хүртэл сунгалаа

Улсын Онцгой комиссын хуралдаанаас  Монгол-Солонгос, Монгол-Япон, Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Мөн Европын нислэгийн тухайд буюу Турк, Москва чиглэлийн нислэгээр цаашид гуравдагч орны иргэдийг оруулахгүй байх чиглэл гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд манай улсын хувьд анхаарлаа сулруулж болохгүй,  иргэд онцын шаардлагагүй бол аль ч улс оронд зорчихгүй байхыг УОК-оос уриаллаа. 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд  иргэд, байгууллагын ирүүлсэн хандив 1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ мөнгийг ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах төдийгүй илүү цагийн хөлс болгон зарцуулахаар болсон тухай Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top